Галын аюулгүй байдлын сургуулилт боллоо

Галын аюулгүй байдлын сургуулилт боллоо

2019.05.31-ны өдөр Интермед эмнэлэг жил бүр зохион байгуулдаг Галын аюулгүй байдлын сургуулилтыг MCS Группийн Эрсдэлийн удирдлагын алба болон ХУД-ийн Онцгой байдлын Газартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны үеэр ХУДОБГ-ын хошууч Н.Цогтоо “Газар хөдлөх гамшгийн эрсдэл болон гал гарах үед авах арга хэмжээ”-ний талаар эмнэлгийн нийт ажилтнуудад сургалт хийж улмаар Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах баг бүрэлдэхүүнээрээ машин, хэрэглэлийн хамтаар ажиллаж галын голомтоос аврах ажиллагаа явуулсан бол эмнэлгийн баг яаралтай нүүлгэн шилжүүлэг хийн өртөгчид яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаагаа туршсан байна. Сургуулилтын төгсгөлд эмнэлэгт шинээр ажилд орсон ажилтнууд гал унтраах сургуулилт хийлээ.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл