Олон улсын JCI стандартын тухай ээлжит сургалт боллоо

Интермед эмнэлэг нийгмийн xариуцлагын xүрээнд эрүүл мэндийн салбарын бусад хамтран зүтгэгч нартаа зориулан жилд 2 удаа зохион байгуулдаг ээлжит сургалтаа "Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн стандартууд: Сувилахуйн тусламжийн зохион байгуулалт" сэдвээр 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд орон нутгийн эмнэлгийн байгууллагын сувилахуй, чанарын багийн удирдлагууд, ЭМЯ, ЭМХТ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл болох 190 гаруй хүн оролцсон байна.

Сургалтаар Интермед эмнэлгийн сувилахуйн зохион байгуулалт, Хүний нөөцийн бүрдүүлэлт ба үнэлгээ, Сувилахуйн үнэлгээний тусламжийн стандартууд, Эмийн аюулгүй байдлыг хангах сувилахуйн асуудлууд, Мэс засал ажилбарын үеийн сувилахуйн стандарт, Үйлчлүүлэгчийн эрхийг хангах эрүүл мэндийн боловсрол олгох стандартуудын талаар хэлэлцжээ.

 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл