[Мэдэгдэл] Залруулга хийх тухай

МЭДЭГДЭЛ

Залруулга хийх тухай

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Интермед эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо" гэсэн мэдээнд тайлбар өгөхөд энэ нь Эмнэлгийн цацрагийн аюулгүй ажиллагаанд холбогдолтой зарим бичиг баримтыг Мэргэжлийн хяналтын газраар давхар батлуулаагүй гэсэн шалтгаанаар зөвхөн шүдний рентген, ясны сийрэгжилт хэмжих төхөөрөмжүүдийг түр зогсоосон.

Бусад рентген төхөөрөмжүүд стандарт хэмжээний дагуу аюулгүй, хэвийн ажиллаж байгаа болно.

Түр зогсоосон төхөөрөмжүүдийн ажиллагаа хэвийн байсан боловч бичиг баримтын зөрчлийг арилгасны дараа ажиллуулах МХЕГ-ийн шийдвэрийг бид мөрдөн ажиллаж байгаа болно.

 

Интернэйшнл Медикал Сентер ХХК

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл