Гепатитийн В вирүсын эсрэг вакциныг хийж байна

Гепатитийн вирусээс сэргийлэх сайн дурын дархлаажуулалт

Та вакцины тусламжтайгаар гепатитийн В вирусын халдвараар өвдөхгүй, халдвараас өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой. Гепатитийн В вирусын эсрэг дархлаа нь гепатитийн Д вирусын халдвараас давхар хамгаална. Гепатитийн В вирусээс сэргийлэх вакцин нь орчин үед үр дүн өндөр, гаж нөлөө багатай вакцинд тооцогддог. 

Хэн хамрагдах  вэ? 

  • Гепатитийн В вирусын халдваргүй, урд өмнө нь өвдөж байгаагүй
  • Гепатитийн В вирусын халдваргүй, дархлааны түвшин багассан (HВsAb нь 10 олон улсын нэгж хэмжээнээс бага байх) 

Ямар шинжилгээ бүрдүүлэх  вэ?

Та В гепатитийн халдварын байдлыг илтгэх ийлдэс судлалын шинжилгээг бүрдүүлж, вакцин хийлгэх шаардлагатай эсэхийг мэдсэн байх хэрэгтэй. Ийлдэс судлалын дараах 3 үзүүлэлт илрээгүй (хариу сөрөг байх) тохиолдолд вакцин хийх зайлшгүй шаардлагатай. Сүүлийн 3-6 сарын дотор хийгдсэн шинжилгээ хүчинтэй.

Үүнд:

  • В вирусын гадаргуугийн эсрэгтөрөгч HBs Ag
  • В вирусын гадаргуугийн эсрэгбие HВsAb
  • В вирусын цөмийн эсрэгбие HBcAb

Вакцин хийх товлол 

Илрүүлэг шинжилгээгээр В вирусын халдваргүй болох нь тодорхойлогдсон бол 0,5 мл вакциныг бугалганы булчинд тарина.Нийт 3 тунг 0-1-6 сарын давтамжтайгаар тарина.Вакцины бүрэн тунд хамрагдах:

  • 1-р тун: сонгосон өдөр
  • 2-р тун: эхний тунгаас 1 сарын дараа
  • 3-р тун: эхний тунгаас 6 сарын дараа

Вакцин тарих цагийн хуваарь:

Ажлын өдрүүдэд:    10:00 - 17:00

Бямба гаригт:          09:00 - 16:00

Гепатитийн в вирусын эсрэг дархлаа тогтоц 

ДЭМБ-аас вакцины бүрэн тун нь 10-15 жилийн турш хамгаалдаг гэж үздэг. 1990 оноос хойш Монгол улсад гепатит В вирусийн эсрэг вакциныг хийж эхэлсэн тул вакцин хийгдсэн насны хүүхэд, залуучуудад уг вакцины дархлаа тогтоцыг үзсэний дараа давтан хийх эсэхийг шийдвэрлэнэ. Дархлаа тогтцын түвшинг В вирусын гадаргуугийн эсрэгбие HBsAb –ийн хэмжээгээр үнэлнэ. Дархлаанд хамрагдсан хүмүүсийн 1-10% д сул дархлаа (HВsAb нь 10 олон улсын нэгж хэмжээнээс бага байх) үүсдэг, энэ  тохиолдолд эмчид хандан, давтан дархлаажуулалтын талаар зөвлөгөө аваарай.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл