Интермед эмнэлэг Телемедицин үйлчилгээг нэвтрүүллээ

Интермед эмнэлэг, Энэтхэгийн Аполло эмнэлгийн эмч нартай хамтран телеанагаахын сүлжээг ашиглан төрөлжсөн мэргэжлийн оношилгоо эмчилгээний зөвлөх үйлчилгээг долдугаар сарын 4-нөөс  албан ёсоор үзүүлж эхэллээ.

Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг үйлчилгээний нэг бөгөөд Интермед эмнэлэг тус эмнэлэгтэй хамтран Телерадиологийн үйлчилгээг нэвтрүүлээд нэг жил болж байна.

Телемедицин гэж юу вэ?

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн эрин үеийн нэг ололт бол Телемедицин үйлчилгээ юм. Зайнаас эмчийн зөвөлгөө авах, эмнэлгийн мэргэжилтнүүд хоорондоо зөвлөлдөх, мэдээллийг дамжуулах үйл ажиллагааг Телемедицин гэж энгийнээр ойлгож болно.

Телемедициний давуу талууд:

  • Гадаад улсыг зорилгүйгээр гадны төрөлжсөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. Заавал биеэр гадаадад зорчихгүй тул цаг хугацаа болон эдийн засгийн ихээхэн хэмнэлттэй.
  • Оношийн хоёрдогч баталгаажилт хийлгэхийг хүсвэл мэдээллээ хүргүүлээд хийлгэх боломжтой.
  • Монгол услад сул хөгжсөн чиглэлүүдээр төрөлжсөн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах давуу талтай.
  • Хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл алслагдсан орон нутгийн иргэн, эмнэлэгт биеэр ирэхэд хүндрэлтэй өвчтнүүд зөвлөгөөг байгаа газраасаа авах боломжтой.

Ямар төрөлжсөн мэргэжлийн эмч нараас сонгож болох вэ?

  • Зүрх судас
  • Хоол боловсруулах эрхтэн
  • Амьсгалын зам
  • Дотоод шүүрэл
  • Элэг, цөс, нойр булчирхай
  • Бөөр шээсний зам
  • Үе мөч, хэрх судлал
  • Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
  • Чих, хамар, хоолой
  • Мэс засал. Ерөнхий мэс засал, цээжний хөндийн мэс засал, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах, судас, хавдрын мэс засал зэрэг олон төрлийн чиглэлээр мэргэжлийн эмч нараас сонгон зөвөлгөө авах боломжтой.

Телемедициний үед юу хийгддэг вэ?

  • Өвчтөн, гэр бүлийн гишүүн асран хамгаалаагчийн зүгээс Интермед эмнэлгийн эмч, эсвэл бүртгэлийн ажилтанд хүсэлт гаргана.
  • 48 цагийн өмнө Телемедициний эмч цагийг товлоно. Авсан цагийн баталгаажилт ирсний дараа өвчтөнд мэдээлнэ.
  • Эмчид өвчтөний мэдээллийг хүргүүлнэ. Шаардлагтай тохиолдолд дүрс оношилгооны зураг, лабораторийн шинжилгээний хариу зэргийг дамжуулна.
  • Системд оруулсан мэдээлллийг тухайн зөвлөгөө өгөх гэж буйи нарийн мэргэжлийн эмч уншиж танилцана.
  • Товлосон цагт өвчтөн өөрөө эсвэл асран хамгаалагч , эмчлэгч эмч, Телемедициний координаторын хамт зөвлөгөө өгөх гэж буй эмчтэй Телемедициний системээр холбогдоно.
  • Зөвлөгөө 20-25 минут үргэлжилнэ
  • Зөвлөгөө дууссаны дараа зөвлөгөө өгч буй талаас зөвлөгөөний хуудас илгээж Интермед эмнэлгийн эмч зөвлөгөө тайлбарыг өвчтөнд хүргүүлнэ.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл