Эмэгтэйчүүд: Аль ч насанд эрүүл байх нь

Энэхүү мэдээлэл нь  танд эрүүл байхад туслах зорилготой юм.  Та эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг болон эрт илрүүлэг шинжилгээг хэзээ эхлэх, ямар давтамжтай өгөх, эдгээр нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл авах болно.

Скрининг гэж юу вэ?

Скрининг буюу эрт илрүүлэг гэдэг нь танд шинж тэмдэг илрэхээс өмнө эмгэгийг илрүүлэх зорилгоор хийж буй шинжилгээ юм.  Тухайлбал цусны  даралтыг хэмжих, умайн хүзүүний эсийн шинжилгээ гэх мэт.

Умайн хүзүүний хавдрын скрининг

Умайн хүзүүний хавдар, хавдрын урьдал эмгэгүүдийг эрт илрүүлэх зорилгоор 21-65 насны, бэлгийн амьдралтай эмэгтэйчүүд ПАП болон HPV (хүний хөхөнцөр вирусын халдвар) илрүүлэх шинжилгээнд хамрагдана.

Хөхний хавдрын скрининг

Маммография буюу хөхний рентген шинжилгээ нь хөхний хавдрыг эрт илрүүлэх зорилготой юм.

Бэлгийн замын халдварын скрининг

Бэлгийн замаар дамжих халдварууд нь (БЗДХ) эмэгтэйчүүдэд үргүйдэл, аарцгийн үрэвсэлт өвчин үүсгэх төдийгүй эмэгтэй халдварыг эмчлэлгүй жирэмсэлсэн тохиолдолд жирэмсний хүндрэл болон урагт сөрөг нөлөөтэй байдаг. Зарим  БЗДХ шинж тэмдэггүй тул скрининг шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм. 

Ясны  сийрэгжилтийн скрининг

Танд ясны сийрэгжилтэд өртөх эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхийг эмч тодруулж ясны сийрэгжилтийг рентген шинжилгээний тусламжтайгаар оношилно. Ясны сийрэгжилтийг эрт илрүүлж, эмчилснээр ясны хугарал үүсэхээс сэргийлэх боломжтой.

Цусанд холестролын түвшин тодорхойлох

Өөх тосны солилцооны өөрчлөлтийг илрүүлж, эмчилснээр зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах зорилготой юм. 

Хэрэв танд дараах эрсдэлт хүчин зүйл байвал 35 наснаас эхэлж холестролын түвшинг тодорхойлно. Үүнд:

-тамхи татдаг

-хөдөлгөөн багатай

-таргалалттай

-цусны даралт ихсэх

-чихрийн шижин

-удамд зүрхний титэм судасны эмгэгээр өвдөж байсан хэн нэгэн байгаа гэх мэт

Танд дээрх эрсдэлт хүчин зүйл байхгүй  бол 45 наснаас эхэлж тодорхойлно.

Илүүдэл жин ба таргалалт

Та биеийн жингийн индексээ (БЖИ) тодорхойлсноор илүүдэл жин эсвэл таргалалттай эсэхээ мэдэх боломжтой.  Таны биеийн жин, өндрийг харьцуулж, биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээг тогтооход БЖИ-ийг ашигладаг.

БЖИ: 18.5-24.9 байх нь хэвийн бөгөөд БЖИ 25.0 дээш байх нь таргалалт болон илүүдэл жинтэй байгааг илтгэнэ.

Таргалалт болон илүүдэл жинтэй байх нь чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх тул мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай юм.

Эмэгтэйчүүдийн наснаас хамаарч хийгдэх эмчийн үзлэг:

Эмчийн үзлэг:

13-18 нас

19-39 нас       

40-64 нас

>65  нас

□ Өндөр/ Жин

+

+

+

+

□ Биеийн жингийн индекс (БЖИ)

+

+

+

+

□ Цусны даралт

+

+

+

+

□ Хүзүү: adenopathy, бамбай

+

+

+

+

Бэлгийн 2 догч шинж тэмдэг

+

-

-

-

□ Хэвлий

+

+

+

+

□Хөхний эмнэлзүйн үзлэг

-

20 наснаас эхэлж 1-3 жил тутам

Хөх, суга:жил бүр

Хөх, суга:жил бүр

□ Эмэгтэйчүүдийн үзлэг:

Заалтаар

19-20 насанд шаардлагатай бол заалтаар; 21 түүнээс дээш насанд тогтмол

Тогтмол үзлэгийн үед илэрсэн эмгэгийг нас болон эрүүл мэндийн бусад шалтгааны улмаас эмэгтэй эмчлүүлэх боломжгүй бол цаашид үзлэгийг зогсооно 

□  Нэмэлт үзлэг

эмнэлзүйн байдлаас хамаарч шаардлагатай бол

Лабораторийн болон бусад шинжилгээ эмэгтэйн наснаас хамаарах нь

Насны ангилал

Лабораторийн ба бусад шинжилгээ

13-18 нас

□ Хламид, заг хүйтний шинжилгээ (хэрэв 24 түүнээс доош насны, бэлгийн амьдралтай бол)

□ ХДХВ илрүүлэх шинжилгээ (хэрэв бэлгийн амьдралтай бол)

19-39 нас

□ Умайн хүзүүний эсийн шинжилгээ:

  • 21-29 нас:  21-29 нас: PAP тест  дангаараа 3 жил тутам
  • 30 наснаас дээш: PAP болон HPV хамтад нь 5 жил тутам, эсвэл PAP тест дангаар 3 жил тутам

□ Хламид, заг хүйтний шинжилгээ (хэрэв 24 түүнээс доош насны, бэлгийн амьдралтай бол)

□ ХДХВ илрүүлэх шинжилгээ

40-64 нас

□ Умайн хүзүүний эсийн шинжилгээ: PAP болон HPV хавсарсан шинжилгээ 5 жил тутам; орлуулах--PAP тест дангаар 3 жил тутам

□ Бүдүүн шулуун гэдэсний хавдрын скрининг: —бүдүүн гэдэсний дурандах шинжилгээг 50 наснаас эхэлж 10 жил тутам

□ чихрийн шижингийн шинжилгээ – 45 наснаас 3 жил тутам

□ ХДХВ илрүүлэх шинжилгээ  
□ Өөх тосны солилцоог шинжлэх -  45 наснаас 5 жил тутам

□ Маммография – жил бүр

>65 нас

□ Ясны эрдсийн нягтралын шинжилгээ ( шинэ эрсдэлт хүчин зүйл байхгүй бол  давтамж нь 2 жилд нэгээс ихгүй) (

□ Умайн хүзүүний эсийн шинжилгээ:

  • 65 нас: PAP болон HPV хавсарсан шинжилгээ 5 жил тутам; орлуулах шинжилгээнд--PAP тест дангаар 3 жил тутам
  • 66 наснаас дээш:  өмнөх шинжилгээнд CIN 2 түүнээс дээш өөрчлөлт гарч байгаагүй ба дараалан 3 удаа өгсөн PAP тест сөрөг эсвэл өмнөх 10 жилд хавсарсан тест  дараалан 2 удаа сөрөг бол цаашид шинжилгээг зогсооно.

□ Бүдүүн шулуун гэдэсний хавдрын скрининг:  бүдүүн гэдэсний дуран -10 жил тутам (илүү ач холбогдолтой) бөгөөд орлуулах аргад өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг жил бүр (2-3 удаагийн өтгөнд) хийнэ.

□ Чихрийн шижингийн шинжилгээ ( 3 жил тутам) 
□ Өөх тосны солилцоог шинжлэх (5 жил тутам) 
□ Маммография – жил бүр

□ Бамбай сэдээгч дааврыг шинжилгээ (5 жил тутам)
□ Шээсний шинжилгээ

Таны эрүүл мэндийн онцлогоос хамаарч шаардлагатай бол эмч скрининг шинжилгээг илүү ойрхон давтамжтай өгөхийг зөвлөнө.

*75 наснаас хойш эмэгтэйд тогтмол илрүүлэг шинжилгээ хийхийг зөвлөдөггүй.

Эмэгтэй та эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг болон скрининг шинжилгээнд тогтмол хамрагдсанаар аливаа эмгэгээс урьдчилан сэргийлэх төдийгүй эрт оношилж, эмчилснээр урт удаан эрүүл амьдрах үндэс суурь болно. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл