Үсний эдийн эрдэс бодисын шинжилгээ хийж байна

Үсний эдийн эрдэс бодисын шинжилгээ гэж юу вэ?

Үсний эдийн эрдсийн шинжилгээ нь бие мах бодид аюултай хорт хүнд металл хуримтлагдсан эсэх мөн хоол тэжээлийн бодисын илүүдэл болон дутагдалтай байдлыг тодорхойлох сүүлийн үеийн шинжилгээний арга юм.

Шинжилгээний үр дүнд хүн өөрийн амьдралын орчин, хоолны дэглэмээ зохицуулж эрүүл мэндээ хамгаалах ач холбогдолтой.

Энэ шинжилгээг Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний хамт хийлгэвэл илүү үр дүнтэй.

Үсний эдийн эрдэс бодисын шинжилгээ өгөх үед анхаарах зүйл

Шинжилгээ өгөхөөс 2 долоо хоногийн өмнө үсний хими болон будаг хийлгээгүй байх ёстой.

Шинжилгээг хэрхэн хиих вэ?

Үсийг хуйхнаас 3-4 см орчим зайтай, үсний угийн ил харагдахааргүй хэсгээс тайрч сорьц авна.

Уг шинжилгээ нь амьд биед чухал шаардлагатай эрдэс, бие махбодид аюултай хорт бодис, чухал эрдсүүдийн харилцан тэнцвэрт байдал гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

Шинжилгээний хариу 1 сарын дараа гарах ба тухайн хариунд тохирсон эмчилгээний аргыг эмч тайлбарлаж өгнө.

Шинжилгээнд хэн хамрагдах хэрэгтэй вэ?

Дараах шинж тэмдэгтэй хүмүүст уг шинжилгээг зөвлөж байна.

  • Архаг ядаргаа, толгой өвдөлт
  • Үений үрэвсэл
  • Булчин өвдөх
  • Үс халцралт
  • Арьсны эмгэг, харшил
  • Үргүйдэл
  • Сэтгэл гутрах, анхаарал сулрах, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт
  • Цусан дахь сахарын хэмжээ буурах, цусны даралт ихсэх, судасны цохилт өөрчлөгдөх, цус багадах
  • Бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал
  • Хоол боловсруулах үйл ажиллагаа муудах
  • Хэт халуун нөхцөлд ажилладаг бол (хөлс ихээр ялгарч биеийн эрдсээ алддаг)
  • Бүх төрлийн химийн бодистой ажилладаг хүмүүст (ялангуяа хүнд металл, мөнгөн ус зэрэгтэй харьцдаг уул уурхай, шатах, тослох материал, будаг, лак, химийн үйлдвэрлэл, машин болон аккумулятор засвар) онцгой ач холбогдолтой.
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл