Дурангийн тураах эмчилгээний тухай

Дурангийн тураах эмчилгээний тухай

Дурангийн тураах эмчилгээ нь амбулаторийн нөхцөлд хийгдэх мэс заслын бус ажилбар юм. Биеийн илүүдэл жинг эрчимтэй хасах эмчилгээ нь хувь хүний турах чин эрмэлзэл, зорилго, оролдлого зүтгэлийн зэрэгцээ бариатр эмч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл судлаач нар хамтарсан багийн ажиллагаагаар үр дүнд хүрдэг. Биеийн илүүдэл жин эрчимтэй хасах хөтөлбөрт Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор сард 1 удаагийн үзлэг зөвлөгөө, биеийн жин болон эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтийг 12 сарын турш хянах хяналт багтсан.

Дурангаар ходоодонд бөмбөлөг байршуулах ажилбар нь бага идэх, хоолын дуршил бууруулах замаар тураах нөлөөтэй. Эмчилгээний явцад дараах өөрчлөлт биед гардаг. Үүнд:

  • Ходоод хоосорч сулран, хоол юүлэгдэх хугацаа удааширна.
  • Ходоодны эзэлхүүн багасна.
  • Ходоодны хананд механик даралтын цочруул нь тархинд цатгалан мэдрэмж үүсгэнэ.

Ходоодонд байршуулах Spatz баллон- бөмбөлгийн тухай

Бөмбөлгийн анхны загварыг 25 жилийн өмнө бүтээсэн бөгөөд дэлхийн 80-аад оронд амжилттай хэрэглэж байна. Дурангийн тусламжтайгаар Spatz баллон-бөмбөлгийг ходоодонд байршуулж, 6-12 сарын дараа буцаан авдаг. Бөмбөлөг нь зөөлөн гөлгөр гадаргуутай, бөөрөнхий, хоол болон шингэн уух юманд гэмтэхгүй, бат бөх, биед харшил гаж нөлөөгүй силикон материалаар хийгдсэн. 400-500 мл давсны уусмал агуулах багтаамжтай, хэмжээг нь хүндээ тааруулан дахин тохируулах боломжтой байдаг.

Дурангийн тураах эмчилгээний үе шат

Дасан зохицох. Эхний өдрөөс эхний 1 сар хүртэл. Ажилбарын дараа бие махбод болон сэтгэлзүйн хувьд дасан зохицох үе. Үйлчлүүлэгч эхний 2 долоо хоногт маш эрчимтэйгээр жин хасаж эхэлдэг.

Жин эрчимтэй хасах үе. 2-4 сар. Биеийн жин тогтвортой хасагдаж, үйлчлүүлэгч урам зориг орж, цаашид үргэлжлүүлэн турах хүсэл нэмэгддэг. Хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлэх хэрэгтэй.

Амьдралын шинэ хэв маяг. 4-6 сар. Эмчилгээний 6 дахь сард ходоодонд байршуулсан бөмбөлгийг авах үеэс биеийн жин хасагдах эрчим буурах хэдий ч тогтвортой хасагдсаар байна. Биеийн жингээ хасах, жин барих, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөний талаарх амьдралын шинэ хэв маягтай болно.

Эрүүл амьдрахуй. Ходоодонд байршуулсан бөмбөлгийг авснаас хойших 6 сарын хугацаа бол эрүүл амьдралын хэв маягийг тогтвортой хэвшүүлэх нэн чухал үе юм. Биеийн жин эрчимтэй хассан амжилтыг бататгаж, урт хугацааны зорилгодоо хүрэхэд тураах эмчилгээний багийн хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, эмч мэргэжилтнүүд танд тусална.

Дурангийн тураах эмчилгээг сонгох нь

Аливаа эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний тухай, болзошгүй эрсдэл, эмчилгээний үр дүн, ажилбарт бэлтгэх, хооллолт зэрэг санаа зовоох олон асуудалтай үйлчлүүлэгч тулгардаг. Сэтгэл санааны таагүй байдал нь айдас эргэлзээ үүсгэдэг. Энэ бол хүн бүрт тохиолдох хэвийн үзэгдэл юм.

Таны хийлгэж буй дурангийн тураах ажилбарын дараа дасан зохицох тодорхой хугацаа шаардагдана. Энэ дасан зохицох үе нь ажилбарын дөнгөж өмнө эсвэл ажилбарын дараах эхний 1-2 долоо хоногт үргэлжилнэ. Дотор муухайрах, аюулхайд эмзэглэх зовиур аажмаар арилж, биеийн жин хасагдаж эхлэхэд зовиур шаналгаа болон эргэлзээ алга болдог.

Эмнэлгийн бүхий л ажилбарууд ямарваа нэгэн эрсдэлтэй байдаг учир аливаа эрсдлийн талаар зохих мэдлэгтэй байх нь зүйтэй. Эмчилгээний ажилбарын сонголт, болзошгүй эрсдлийн талаар гэр бүлтэйгээ сайтар зөвлөлдөх нь чухал.

Дурангийн тураах эмчилгээний ажилбар сонгох болсон олон шалтгаан танд байгаа ч хамгийн гол нь таны эрүүл мэндийн эрсдэл буурч, амьдралын чанар сайжрах юм. Иймд биеийн жингээ хасах зорилго тавьж, энэхүү ажилбарыг сонгосондоо та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Тураах эмчилгээний дурангийн ажилбар нь аюулгүй, найдвартай тураах арга болох нь нотлогдсон.

Ажилбарын өмнөх бэлтгэл

Ажилбарын өмнөх үзлэг, зөвлөгөө. Ажилбараас өмнө бариатр эмчтэйгээ (хоолзүйч, дотрын эмч ба дурангийн эмч) уулзан хөтөлбөрийн талаарх тодорхой мэдээлэлтэй болж, сонирхсон асуултандаа хариулт авч, шийдвэр гаргана.

Ажилбарын өмнөх хоолны дэглэм. Ажилбар эхлэхээс 24 цагийн өмнөөс шингэн хооллолт эхэлнэ. Ажилбарын өмнөх оройн 20 цагаас хойш хоол сойж, шингэн уух зүйл хориглоно.

Шингэн хоол: ус, үхрийн мах, тахианы махны тунгалаг шөл, цэлцэгнүүр, сүүгүй, кафейнгүй кофе ба цай болон алим, ногоон усан үзэмний шүүс, хөлдүү жимсний шүүс тунгалаг шүүс байж болно.

Чихрийн шижинтэй бол чихэрлэг зүйл уухгүй, жимсний шүүсийг 4 дахин шингэлж уух. Шингэний дутагдалд орохгүйн тулд уух усны хэмжээг нэмэгдүүлэх

Санамж: Ажилбарын өмнөх оройн 20 цагаас хойш хоол сойно. Ямар ч тохиолдолд шингэн уух зүйл уухгүй, идэхгүй. Хэрэв таны ажилбар үдээс хойш төлөвлөгдсөн бол ажилбар эхлэхээс 6 цагийн өмнө зөвхөн ус ууж болно.

Эм

Бариатр эмч ажилбарын өмнөх үзлэгийн явцад таны байнгын хэрэглэдэг эмийг нягтлан, аль эмийг хэзээ, яаж уухыг хэлж өгнө. Ажилбар хийлгэх өглөө цөөхөн балга усаар даруулж эмээ уух хэрэгтэй. Ажилбарт орохоос 7 хоногийн өмнөөс ходоодны хүчил бууруулах эмийг өдөрт 1удаа ууж эхлэх

Гэдсээ цэвэрлэх

Ажилбар эхлэхээс 2 хоногийн өмнөөс баас шингэлэх эмийг өдөрт 1 удаа ууна. Баас шингэрээгүй бол баас шингэлэх эмийг өдөрт 2 удаа ууж болно. Ажилбарын өмнө болон дараа нь шингэн сайн ууж байх ёстой. Ажилбарын дараа эслэгээр баялаг хоолны дэглэмдээ дасан зохицож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэвийн болтол баас шингэлэх эмийг өдөрт 1 удаа үргэлжлүүлэн ууна.

Тайвшруулалт

Ажилбараас өмнө мэдээгүйжүүлгийн эмч таны эрүүл мэндийн түүхтэй танилцан, тайвшруулалт ба түүний эрсдэлийн талаар тантай ярилцана.

Биеийн галбир, өөрчлөлтийг харуулахуйц зураг, хэмжилт бүхий тэмдэглэл хөтлөх Ажилбараас 7 хоногийн өмнө өөрийнхөө зургийг авч, биеийн хэмжээсүүдийг тэмдэглэх нь турах явцад эерэгээр нөлөөлнө.

Гэрт бэлдсэн байх зүйлс Эм бэлмдэл, багаж хэрэгсэл Цусны даралт ихэсдэг бол даралтны аппарат Цусанд сахар ихэсдэг бол сахар хэмжигч аппарат Ходоодны хүчил бууруулах эм Тав тухтай байх үүднээс хэрэв хүсвэл Халуун эсвэл хүйтэн жин Тухтай сандал /эхэн үед хэвтэхэд хэцүү байж болзошгүй тул/ Хоол бутлагч машин - Блендер

ДУРАНГААР ХОДООДОНД БӨМБӨЛӨГ БАЙРШУУЛАХ АЖИЛБАРЫН ӨДӨР

Эмнэлэгт авчрах зүйлс: Хувийн эд зүйлс, Эмчилгээний тухай танилцуулга ном товхимол, Гэртээ харихдаа өмсөж явах биед эвтэйхэн, хөнгөн хувцас

Бусад: Гар утас, унших ном сэтгүүл

Ажилбар хийлгэхээр эмнэлэгт ирэх

Санамж: Үнэт зүйлсээ гэртээ орхиж ирэх, хувийн эд зүйлээ хамт яваа хүндээ үлдээх, нүдний линз зүүхгүй байх, ээмэг бөгж хүзүүний зүүлт зүүхгүй байх, хумс будаггүй байх.

Ажилбарын өдөр

60 - 90 минутын өмнө Интермед эмнэлгийн бүртгэлийн ажилтанд бүртгүүлэн, дурангийн тасагт ирнэ. Эмнэлгийн хувцас сольж өмссөний дараа сувилагч таны амин үзүүлэлтийг үзэн, судсанд уян зүү тавина. Мөн зөвшөөрлийн хуудас болон баримт бичигт гарын үсэг зурна /хэрэв өмнө нь зураагүй бол/. Бариатрик эмч болон мэдээгүйжүүлгийн эмчээсээ ажилбар эхлэхээс өмнө асуух зүйл байвал асууж лавлаж болно.

Таны ажилбар эхлэх үед судсаар тайвшруулах тариа хийж тайвшруулна.

Ажилбар 15-20 минут үргэлжилнэ. Дуран залгиулж, дурангийн тусламжаар бөмбөлгийг ходоодонд байршуулна. Бөмбөлгийг бэрсүүт жүржийн хэмжээтэй болтол давсны уусмалаар дүүргэнэ. Энэ бөмбөлөг 6 сар хүртэлх хугацаанд таны ходоодонд байна. Энэ нь таны хоолны дуршлыг бууруулж, цадах мэдрэмжийг төрүүлж, биеийн жин хасахад тусалдаг.

Ажилбар дуусахад мэдээгүйжүүлгийн эмч таныг аажмаар сэрээнэ. Дотор муухайрах болон бөөлжилтөөс сэргийлэх эм тариа хэрэглэнэ. Ажилбарын дараа сэрээх өрөөнд таныг 2-4 цаг хяналтанд байлгах ба аюулхайд өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг буурч, биеийн байдал тогтвортой болоход шингэн уух юм бага багаар ууж эхлэх ба та гэртээ харьж болно.

АЖИЛБАРЫН ДАРААХ ЭМНЭЛГЭЭС ГАРАХ ҮЕ

Эмнэлгээс гарах

Танд эмнэлгээс гарах үед баримтлах дэглэм, хооллолтын талаар зөвлөгөө өгнө. 1 долоо хоногийн дараа бариатр эмч – дурангийн эмчид ирж үзүүлнэ. Энэ хугацаанд асууж тодруулах зүйл гарвал утсаар холбогдоорой. Ажилбарын дараа гол анхаарах зүйл нь шингэний дутагдалд орохгүй байх явдал юм. Ажилбарын дараах 8-12 цагт шээхгүй, толгой өвдөх, хамгийн багадаа 6-8 цаг тутамд 120 мл шингэн ууж чадахгүй бол бариатр эмчтэйгээ холбогдоорой.

Эмчилгээний гаж нөлөөг багасгах

Дотор муухайрах, бөөлжих, хэвлий орчмоор эмзэглэх, хэт цадах мэдрэмж зонхилон тохиолддог. Ихэнх үйлчлүүлэгчид дээрх зовиур багаас дунд зэргийн хүчтэй, ойролцоогоор 3-7 хоног илэрдэг. Энэ үед зөвлөсөн эм болон шингэн хоолны дэглэмийг зовиур багастал баримтлана.

Гаж нөлөөг багасгах зорилгоор хэрэглэх эм бэлдмэл Эмийн бүлэг Хэрэглэх заавар Эмийн нэр, тун заалт Ходоодны хүчил бууруулах эм Өглөө 1 удаа, бөмбөлөг ходоодонд байршуулсан хугацааны туршид Омепразол 20 мг, Пантопразол 20 мг, Рабепразол 20 мг Ходоод, улаан хоолойн шарх үүсэлтээс сэргийлэх Бөөлжилтийн эсрэг эм Өдөрт 4 удаа ууна, эхний 1-21 хоногт Ондасетрон 8 мг Дотор муухайрах, бөөлжилт намдаах Бөөлжилтийн эсрэг эм Өдөрт 2 удаа, ууна, эхний 1-21 хоногт Галоперидол 3-5 мг Дотор муухайрах, бөөлжилт намдаах Булчин сулруулах эм Өдөрт 4 удаа, ууна, эхний 1-21 хоногт Бускопан Дотор муухайрах, бөөлжилт, өвдөлт намдаах

Дасгал хөдөлгөөн

Ажилбарын дараа толгой эргэх, дүүрэх, нойрмоглох шинжүүд арилсны дараа тохирох хэмжээгээр алхаж болно. 48-72 цагийн дотор хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх. Өвчин намдаах болон тайвшруулах эм зогсоосноос хойш 24 цагийн дотор машин унаа жолоодохгүй.

Эмчилгээний хүндрэлүүд

Дараах шинж тэмдгүүд мэдэгдвэл эмчтэйгээ яаралтай холбогдоорой. Үүнд: Бөмбөлөг хагарах: их өлсөх, эсвэл цадсан мэдрэмж арилах, жин нэмэх Түгжрэл: дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх нь нэмэгдэх, хоол ба уусан шингэн доошлохгүй байх Шархлаа: хэвлийн өвдөлт нэмэгдэх, дотор мухайрах, бөөлжих, цус алдах: цустай баах, хар баах эсвэл цустай бөөлжих Шингэний дутал: 8-12 цагаар шээхгүй байх, толгой өвдөх, хамгийн багадаа 6-8 цаг тутамд 120 мл шингэн ууж чадахгүй байх, толгой эргэх, зүрхний цохилт хурдсах, ам хатах эсвэл байнга ам цангах.

Машин жолоодох

Өвчин намдаах болон тайвшруулах эм хэрэглэснээс хойш 24 цагийн дараа машин жолоодож болно.

Ажилбарын дараах үеийн дэглэм

Шингэний дутлаас сэргийлэх зөвлөмж Эхний 7 хоногт шингэн хоолны дэглэм баримтлах Эхний 24 цагт ойрхон давтамжтай, бага хэмжээгээр шингэн уух. Шингэний халуун хүйтнийг өөртөө тохируулах. Хэт ойрхон ууж болохгүй. Шингэх хугацаа шаардлагатай байдаг. Энгийн хоол руу аажим шилжих: хоол зүйчийн зөвлөснөөр 14-21 хоногийн дараа шингэн хоолноос зутан, зөөлөн хоолонд шилжсээр аажмаар энгийн хоол идэж эхэлнэ.

Ажилбарын дараахан юу ууж болох вэ? Сэрээд, ус уух чадалтай болмогц тунгалаг шингэн ууж эхэлнэ. Эхлээд соруулаар багахан ууна. Энэ нь ам хуурайшихаас сэргийлнэ.

Эхний долоо хоногийн хоолны дэглэм Дотор муухайрах нь арилтал зөвхөн тунгалаг шингэн хоолны дэглэм баримтлана. Үүнд: Ус Бага илчлэгтэй, илчлэггүй, чихэргүй шингэн Уураглаг шингэн Чихэр багатай лимонад Кафейнгүй цай, кофе Чихэргүй амт оруулагч усандаа бага хэмжээгээр хийж болно Тунгалаг шөл, чихэргүй царцмаг, чихэргүй хөлдөөсөн шүүс

Санамж: Санаа зовоосон аливаа асуудал гарвал бариатр эмчтэйгээ холбоо барих Шингэний дуталд орж байгаа мэт мэдрэгдвэл бариатр эмчтэйгээ яаралтай холбогдох Хориглох зүйлс: архи, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, бүхэл хоол Эхний долоо хоногт бариатр эмчтэйгээ уулзах цагаа товлосон байх Дотор мухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх зовиурыг багасгахын тулд зөвлөсөн эмээ уух, хоолны дэглэм баримтлах

Ажилбарын дараах үе

Шингэн нөхөлт болон шингэний тэнцвэр Шингэн: Хамгийн багадаа хоногт 1,4 л буюу цагт 120 мл уух Зорилго: хоногт 1,7-2,4 л шингэн ууна Шингэний тэнцвэрийг хадгалахын тулд хоногт 1,7-2,4литр шингэн уух хэрэгтэй. Төлөвлөгөөтэйгээр шингэн уух хэрэгтэй. Жишээлбэл: өглөөд 700 мл, үдээс хойш 700 мл, оройд 700 мл гэх мэт. Уух усны дээд хэмжээ таны хүссэн хэмжээ байх болно. Дотор муухайрахыг нэмэгдүүлдэг учир цэв хүйтэн шингэн юм уухаас зайлсхийгээрэй.

Шээсний өнгийг ажиглах нь шингэн нөхөлтийг хянах шилдэг арга юм. Хэвийн үед таны шээс өглөө цайвар сүрлэн шар, өдөртөө цайрна. Ажилбараас хойш 6 цагийн дотор шээс гарахгүй байх нь шингэний тэнцвэр өөрчлөлтийг илтгэх анхааруулах дохио болно.

Ус нь ямар ч илчлэггүй учраас таны шингэн нөхөх эхний сонголт болно. Та жимсний шүүсийг 1:3 харьцаагаар шингэлж ууж болно. Илчлэг ихтэй чихэрлэг жүүс таны жин хасалтыг удаашруулна. Бага зэрэг кафейнгүй кофе болон цай ууж болно. Ургамлын гаралтай цай нь ухаалаг сонголт болдог. Дасан зохицож буй эхэн үед архи согтууруулах ундаа болон кафейн агуулсан ундааг хориглоно. Эдгээр нь ходоодны салстыг цочроож, ходоод юүлэлтийг хурдасгана. Аспартам эсвэл сакрин гэх мэт сахар орлуулагчтай шингэн уух зүйлээс татгалзах хэрэгтэй. Учир нь эдгээр нь өлсөх мэдрэмжийг нэмэгдүүлдэг.

Хооллолт ба уургийн хэрэгцээ Уураг: Хамгийн багадаа хоногт 35-40 гр хэрэглэх Зорилго: хоногт 50-75гр уураг хоол хүнсээр авна 1-2 цаг тутамд уураг авах. Уургийн хэмжээг өдөрт 50-75гр болгож нэмэгдүүлнэ. Боломжгүй үед дор хаяж өдөрт 35-40гр уураг авах хэрэгтэй. Таньд хэрэгтэй хамгийн чухал шим тэжээлийн бодис бол уураг юм. Уургийн бэлдмэлийг (Апетон) эмийн сан болон хүнсний нэмэлт бүтээгдхүүн зардаг дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Уургийн хуурай бэлдмэлийг тосгүй болон тос багатай (1-2% тослогтой) сүү эсвэл чихэргүй буурцагны болон самрын сүүтэй хольж ууж болно. Нэг удаагийн уух хэмжээ нь 20 гр, түүнээс их уураг агуулах ёстой. Нүүрс-усны хэмжээ маш бага байх (нэг удаад 10-15гр), транс тосны хэмжээ маш бага байх ( нэг удаад 2 гр-с илүүгүй) Хоногот уух шингэний хэмжээ 1,5-2 литр байна. Энэ нь 12 цагийн туршид цаг тутам 120-250 мл шингэн уух хэрэгтэй гэсэн үг юм. Цадсан мэдрэмж төрмөгц уухаа больж, тухайн мэдрэмж арилтал хүлээнэ. Цадсан мэдрэмж төрсний дараа дотор муухайрч 5-10 минутын дараа хэвийн байдалд орвол дахин усаа ууж эхлэнэ. Дотор муухайрах нь 15 минут, түүнээс дээш үргэлжилвэл 1-2 цагийн дараа буюу энэ мэдрэмж бүрэн арилсны дараа усыг үргэлжлүүлэн ууна. Хэхрэх, албадаж огиулах, бөөлжихийг хориглоно. Ажилбар хйиснээс долоо хоногийн дараах үзлэгээр хоолны дэглэм өөрчлөх эсэхийг шийднэ. 21 хоногоос энгийн хоолондоо ордог. Хоолны дэглэмийг эрт өөрчлөх нь дотор муухайрах, бөөлжих зовиурыг нэмэгдүүлж болно.

Гэрт уух эм Өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсолт намдаах эмийг эмчийн заавраар уух Ходоодны хүчил бууруулах эмийг ходоодонд бөмбөлөг байршуулсан хугацааны туршид байнга уух Амин дэмийн бэлдмэл нэмэлтээр хэрэглэх Эмийн эмчилгээтэй холбоотой асуудал болон асуух зүйл байвал бариатр эмчтэйгээ холбогдоорой.

Баас хаталт болон суулгалт Баас хатуу хуурай, хоргол гарах, удаан дүлэх, 3-аас олон хоног баахгүй бол баас шингэлэх эм уух Суулгалт нь ховор тохиолддог бөгөөд ажилбарын дараах 7-10 хоногт арилдаг. Эмчийн заавраар суулгалтын эсрэг эм ууж болно

Дасгал хөдөлгөөн

  • Тураах эмчилгээний амжилтын нэг чухал хэсэг бол дасгал хөдөлгөөн юм. Дасгал хийснээр илчлэг шатаж өөх хайлна.
  • Ажилбарын дараах эхний 48-72 цагт хүнд юм өргөхгүй, бөхийж тонгойхгүй байх
  • Ажилбараас хойш 14 дэх хоногоос өдөр бүр 45-60 минут аэробик дасгал хийх
    • Эхний долоо хоногт чадах хэмжээгээрээ алхах
    • Дасгал хийх чадвартай болсон үед өдөрт 30 минут дасгал хийх
    • Өдөрт 1 удаа 45-60 минутаар дасгал хийх, бусад идэвхитэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх
  • Алхаж чадахгүй эсвэл тэргэнцэртэй хүмүүст хөдөлгөөн засалч тохирсон дасгалыг зөвлөнө

Хэт мэдрэх шинж тэмдэгүүд

  • Аюулхайд болон нурууны гол хэсгээр өвдөлт мэдрэх
  • Дээрх шинж тэмдэг илэрвэл идэх уух бүх зүйлийг зогсоох ба шүлс залгихгүй хаях хэрэгтэй. Цээжинд халуун жин тавих нь булчинг суллаж, таагүй байдлыг багасгана.
  • Дараа нь эгц босоо сууж тайван байхыг хичээгээрэй. Өвдөлт 10-30 минутийн дараа арилна. Бөөлжснөөр шинж тэмдэг багасах боловч албадан бөөлжихийг цээрлэнэ.

Тураах эмчилгээний туршид хориглох зүйлс

  • Тамхи
  • Архи согтууруулах ундаа
  • Илчлэг ихтэй шингэн уух зүйлс
  • Хийжүүлсэн ундаа (эхний хэдэн долоо хоногт)

ДУРАНГААР ХОДООДНООС БӨМБӨЛГИЙГ ГАРГАХ АЖИЛБАРЫН ӨДӨР

Ходоодонд байршуулсан бөмбөлгийг гаргах ажилбар Бөмбөлөг байршуулснаас хойш 6 -12 сарын дараа дуран залгиулж, дурангийн тусламжтайгаар бөмбөлөг доторх шингэнг соруулж, шалчийсан бөмбөлгийг буцааж гаргана. Бөмбөлөг авснаас хойшхи 6 сарын туршид эмнэлгийн хяналт болон хоол, дасгал хөдөлгөөн эрчимтэй үргэлжлэн явагдана. Ходоодонд байршуулсан бөмбөлөг авснаас хойшхи 6 сард биеийн жин эрчимтэй хасагдсан жинг барих, үргэлжлүүлэн жин бууруулж, амьдралын эрүүл хэв маяг тогтоох бэлтгэл болдог.

Ажилбарын өмнөх хоолны дэглэм 6 сарын хугацаанд ходоодны юүлэлт удаан болох тул энэ үеийн хооллолт бөмбөлөг суулгахаас өмнөх үеийн хооллолтоос нилээд өөрчлөгдсөн байдаг.

Ажилбар хийхээс 48 цагийн өмнөөс шингэн хоол идэж эхлэх ба өмнөх оройн 20 цагаас хойш хоол сойж, шингэн уухыг хориглоно. Ажилбар хийлгэх өглөө өлөн байх ёстой. Шингэний дуталд орохгүйн тулд уух усны хэмжээг нэмэгдүүлэх Ходоод цэвэрлэх болон бөмбөлгийг хоолны үлдэгдлээс цэвэрлэхийн тулд ус хангалттай сайн уух Тунгалаг, шингэн хоолны дэглэмд ус, үхрийн мах, тахианы махны тунгалаг шөл, цэлцэгнүүр, сүүгүй, кафейнгүй кофе болон цай орно. Алим, ногоон усан үзэмний шүүс, хөлдүү жимсний шүүс гэх мэт тунгалаг шүүс байж болно. өглөө уух Зайлшгүй шаардлагатай эмийг балга усаар даруулж ууна.

Санамж: Ажилбарын өмнөх оройн 20 цагаас хойш хоол сойно. Ямар ч тохиолдолд шингэн уух зүйл уухгүй, идэхгүй. Таны ажилбар үдээс хойш төлөвлөгдсөн ч шингэн ууж болохгүй.  

Дурангийн тураах эмчилгээний тухай

Дурангийн тураах эмчилгээ нь амбулаторийн нөхцөлд хийгдэх мэс заслын бус ажилбар юм. Биеийн илүүдэл жинг эрчимтэй хасах эмчилгээ нь хувь хүний турах чин эрмэлзэл, зорилго, оролдлого зүтгэлийн зэрэгцээ бариатр эмч, хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл судлаач нар хамтарсан багийн ажиллагаагаар үр дүнд хүрдэг. Биеийн илүүдэл жин эрчимтэй хасах хөтөлбөрт Интермед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн хяналт дор сард 1 удаагийн үзлэг зөвлөгөө, биеийн жин болон эрүүл мэндэд гарч буй өөрчлөлтийг 12 сарын турш хянах хяналт багтсан.

Дурангаар ходоодонд бөмбөлөг байршуулах ажилбар нь бага идэх, хоолын дуршил бууруулах замаар тураах нөлөөтэй. Эмчилгээний явцад дараах өөрчлөлт биед гардаг. Үүнд:

  • Ходоод хоосорч сулран, хоол юүлэгдэх хугацаа удааширна.
  • Ходоодны эзэлхүүн багасна.
  • Ходоодны хананд механик даралтын цочруул нь тархинд цатгалан мэдрэмж үүсгэнэ.

Ходоодонд байршуулах Spatz баллон- бөмбөлгийн тухай

Бөмбөлгийн анхны загварыг 25 жилийн өмнө бүтээсэн бөгөөд дэлхийн 80-аад оронд амжилттай хэрэглэж байна. Дурангийн тусламжтайгаар Spatz баллон-бөмбөлгийг ходоодонд байршуулж, 6-12 сарын дараа буцаан авдаг. Бөмбөлөг нь зөөлөн гөлгөр гадаргуутай, бөөрөнхий, хоол болон шингэн уух юманд гэмтэхгүй, бат бөх, биед харшил гаж нөлөөгүй силикон материалаар хийгдсэн. 400-500 мл давсны уусмал агуулах багтаамжтай, хэмжээг нь хүндээ тааруулан дахин тохируулах боломжтой байдаг.

Дурангийн тураах эмчилгээний үе шат

Дасан зохицох. Эхний өдрөөс эхний 1 сар хүртэл. Ажилбарын дараа бие махбод болон сэтгэлзүйн хувьд дасан зохицох үе. Үйлчлүүлэгч эхний 2 долоо хоногт маш эрчимтэйгээр жин хасаж эхэлдэг.

Жин эрчимтэй хасах үе. 2- 4 сар. Биеийн жин тогтвортой хасагдаж, үйлчлүүлэгч урам зориг орж, цаашид үргэлжлүүлэн турах хүсэл нэмэгддэг. Хоолны дэглэм баримталж, дасгал хөдөлгөөнийг эрчимжүүлэх хэрэгтэй.

Амьдралын шинэ хэв маяг. 4-6 сар. Эмчилгээний 6 дахь сард ходоодонд байршуулсан бөмбөлгийг авах үеэс биеийн жин хасагдах эрчим буурах хэдий ч тогтвортой хасагдсаар байна. Биеийн жингээ хасах, жин барих, эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөний талаарх амьдралын шинэ хэв маягтай болно.

Эрүүл амьдрахуй. Ходоодонд байршуулсан бөмбөлгийг авснаас хойших 6 сарын хугацаа бол эрүүл амьдралын хэв маягийг тогтвортой хэвшүүлэх нэн чухал үе юм. Биеийн жин эрчимтэй хассан амжилтыг бататгаж, урт хугацааны зорилгодоо хүрэхэд тураах эмчилгээний багийн хоол зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл засалч, эмч мэргэжилтнүүд танд тусална.

Дурангийн тураах эмчилгээг сонгох нь

Аливаа эмчилгээг эхлэхийн өмнө эмчилгээний тухай, болзошгүй эрсдэл, эмчилгээний үр дүн, ажилбарт бэлтгэх, хооллолт зэрэг санаа зовоох олон асуудалтай үйлчлүүлэгч тулгардаг. Сэтгэл санааны таагүй байдал нь айдас эргэлзээ үүсгэдэг. Энэ бол хүн бүрт тохиолдох хэвийн үзэгдэл юм.

Таны хийлгэж буй дурангийн тураах ажилбарын дараа дасан зохицох тодорхой хугацаа шаардагдана. Энэ дасан зохицох үе нь ажилбарын дөнгөж өмнө эсвэл ажилбарын дараах эхний 1-2 долоо хоногт үргэлжилнэ. Дотор муухайрах, аюулхайд эмзэглэх зовиур аажмаар арилж, биеийн жин хасагдаж эхлэхэд зовиур шаналгаа болон эргэлзээ алга болдог.

Эмнэлгийн бүхий л ажилбарууд ямарваа нэгэн эрсдэлтэй байдаг учир аливаа эрсдлийн талаар зохих мэдлэгтэй байх нь зүйтэй. Эмчилгээний ажилбарын сонголт, болзошгүй эрсдлийн талаар гэр бүлтэйгээ сайтар зөвлөлдөх нь чухал.

Дурангийн тураах эмчилгээний ажилбар сонгох болсон олон шалтгаан танд байгаа ч хамгийн гол нь таны эрүүл мэндийн эрсдэл буурч, амьдралын чанар сайжрах юм. Иймд биеийн жингээ хасах зорилго тавьж, энэхүү ажилбарыг сонгосондоо та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Тураах эмчилгээний дурангийн ажилбар нь аюулгүй, найдвартай, мэсийн бус тураах арга болох нь туршилтаар нотлогдсон шинэлэг үйлчилгээ юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7701-1111 дугаарт залган лавлана уу.

7001-1111

Мэдээллийн ажилтан

7000-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл