Антибиотикт тэсвэртэй хеликобактерииг илрүүлэх шинжилгээг хийж эхэллээ

Антибиотикт тэсвэртэй хеликобактерииг илрүүлэх шинжилгээг хийж эхэллээ

Helicobacter pylori-ийг өсгөвөрлөн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ

Helicobacter pylori нь ходоодны хавдар үүсгэх шалтгаан болдог, хөгжиж буй орны хүн амын 80-90%-д тархсан, хүнээс хүнд шүлс, хоол хүнс, бохир гар, бохир аяга халбага зэргээр дамжин ахуйн замаар тархдаг эмгэг төрөгч бактери юм.

Сүүлийн жилүүдэд бактерийн антибиотикт тэсвэржилт нэмэгдэж байгаа бөгөөд хеликобактерийн хувьд ч эхний сонголтын эмчилгээнд үр дүнгүй байх тохиолдлууд ихэсч байна. 2017 онд ДЭМБ-аас шинэ антибиотик шаардлагатай байгаа бактерийн жагсаалтанд кларитромицинд тэсвэртэй-Н.pylori-ийг мэдээлсэн байна.

Интермед эмнэлэг Н.pylori-ийг өсгөвөрлөн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох аргыг нэвтрүүлж эхэлж байгаа бөгөөд энэ аргаар нэгэн зэрэг хэд хэдэн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох давуу талтай юм. Өөрөөр хэлбэл антибиотик эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа хеликобактерийг ургуулж ямар антибиотикт мэдрэг болохыг тодорхойлно гэсэн үг.

-H.pylori бактерийг өсгөвөрлөн өсгөвөрлөн антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээнд ямар сорьцыг хэрхэн цуглуулах вэ?

Ходоодыг дурандаж биопсийн эдийг шинжилгээнд авна. Өөрөөр хэлбэл энэ шинжилгээг хийлгэхийн тулд та ходоодоо дурандуулна гэсэн үг юм.

-Ямар үед өсгөвөрлөх шинжилгээг хийлгэх вэ?

Н.pylori-ийн эхний болон 2 дахь сонголтын эмчилгээ үр дүнгүй тохиолдолд хеликобактерийг өсгөвөрлөн антибиотикт мэдрэг чанарыг нь тодорхойлох шинжилгээ хийлгэх нь ач холбогдолтой.

-Шинжилгээ хийлгэхийн тулд ямар дэглэм баримтлах вэ?

Ходоодоо дурандуулан сорьц авахуулахаас 2-4 долоо хоногийн өмнөөс ходоодны хүчил бууруулах эм, антибиотик хэрэглээгүй байх ёстой.

-Шинжилгээний хариу ямар хугацааны дараа гарах вэ?

Ходоодны хеликобактер нь ургуулах буюу лабораторийн нөхцөлд өсгөвөрлөхөд төвөгтэй бактери юм. Сорьцноос уг бактери өсгөвөрлөгдсөн тохиолдолд л антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох боломжтой болдог. Иймд энэхүү шинжилгээний хариу хеликобактер өсгөвөрлөгдсөн эсэхээс хамааран 3-9 хоногийн дараа гарна.

Утас: 7701-1111

Хаяг: ХУД, Богдын ордон музейн баруун хойно Интермед эмнэлэг

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл