Түрүү булчирхайн дурангийн мэс засал

Түрүү булчирхай

Түрүү булчирхай нь давсагны амсарыг хаах, үрийн шингэн гадагшлахад түрүү булчирхайн шүүрлийг шахан гадагшлуулах үүрэгтэй булчинлаг эртхэн бөгөөд шээс бэлгийн замын халдвар орохоос хамгаалдаг.

Түрүү булчирхайн томрол

Түрүү булчирхайн томрол нь 50-аас дээш насны эрчүүдийн 1/3-т тохиолддог эмгэг бөгөөд эмийн болон мэс заслын эмчилгээ хийснээр эдгэдэг өвчин юм.

Түрүү булчирхайн томролын үед биед илрэх шинж тэмдэг:

  • Ойр ойрхон шээх
  • Шөнө олон дахин босож шээх
  • Дүлж шээх
  • Шээсний урсгал муудах
  • Шээс үлдэх
  • Давсаг бүрэн сулрахгүй байх

Интермед эмнэлгийн урологийн мэс засал нь түрүү булчирхайн томролын үед Olympus ESG 400 технологи ашиглан түрүү булчирхайг ууршуулж хусах буюу TURis мэс заслын аргын дагуу цус алдалт багатайгаар дурангийн аргаар хийж байна.

Энэхүү мэс заслыг хийхдээ шээсний сүвээр дуран оруулж түрүү булчирхайг авдаг. Томорсон түрүү булчирхайн эдийг ууршуулж, хусаж авснаар мэс заслын үеийн болон мэс заслын дараах цус алдалт бага, шээсний сүвэнд гуурс байршуулах хугацаа богино буюу 48 цаг байдаг давуу талтай. Мөн эмнэлэгт байх хугацаа багаас гадна нөхөн сэргэх хугацаа хурдан байна.

Түрүү булчирхайн хортой хавдар

Түрүү булчирхайн хортой хавдар /Prostate Cancer/ нь эрт үедээ шинж тэмдэг өгдөггүй боловч цусны шинжилгээ, ЭХО болон эдийн шинжилгээ хийж урьдчилан мэдэх боломжтой байдаг.

Түрүү булчирхайн хортой хавдрын үед мэс засал эмчилгээ хийгдэх ба хавдрын үе шатаас хамаарч эр гормон /тестостерон/ дарангуйлах болон туяа эмчилгээ хийгддэг. Мэс заслын эмчилгээ нь дурангийн аргаар болон нээлттэй мэс заслаар түрүү булчирхай, бага аарцгийн булчирхай түүх хагалгаа юм.

Интермед эмнэлэг нь түрүү булчирхайн хортой хавдрын үед дурангийн аргаар /Laparoscopic Radical Prostatectomy/ мэс засал хийдэг. Хагалгааны дундаж хугацаа 7-8 цаг орчим үргэлжилдэг урологийн мэс заслын салбарын том хэмжээний мэс засал юм.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл