Интермед Эмнэлэг болон Раффлес Эмнэлэг "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа

Интермед Эмнэлэг болон Сингапурын Раффлес Эмнэлэг "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа

2017 оны 9-р сарын 4-ний өдөр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар эмнэлгүүд хоорондын цаашдын түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавилаа.

Харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу Интермед Эмнэлгийн үйлчлүүлэгчид болон ажилтнууд Раффлес Эмнэлгийн доорх үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд:

  • 10% хөнгөлөлттэй үнээр эмчийн үзлэгт хамрагдах - Раффлес Мэргэшсэн Төв
  • Ор хоног 10% хөнгөлөлттэй - Раффлес Эмнэлэг (Хэвтэн эмчлүүлэх тасаг)
  • Раффлес 2017 Сайжруулсан багцуудад(эрэгтэй, эмэгтэй) 10% хөнгөлөлттэй үнээр хамрагдах

Сингапур улсад байрлах Раффлес Эмнэлэг нь БНХАУ, Япон улс, Сингапур гэх мэт Азийн орнуудын 13н хотод үйл ажиллагаагаа явуулдаг "Раффлес Медикал Групп"-ын салбар эмнэлэг бөгөөд анх 2002 онд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхлэсэн эмнэлэг билээ. Мөн тус эмнэлэг нь 2008 оноос эхлэн өнөөг хүртэл "JCI магадлан итгэмжлэгдсэн" эмнэлэг хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл