"ЭРҮҮЛ ЗҮРХЭЭ ХАЙРЛААРАЙ" бүгдэд нээлттэй үнэ төлбөргүй семинар зохион байгуулагдана

"ЭРҮҮЛ ЗҮРХЭЭ ХАЙРЛААРАЙ"


2017 оны 9-р сарын 21-ний Пүрэв гарагт 16:00 - 19:00 цагийн хооронд "Эрүүл Зүрхээ Хайрлаарай" сэдэвт үнэ төлбөргүй бүгдэд нээлттэй семинар Интермед Эмнэлгийн 4Б танхимд зохион байгуулагдана.

Тус семинарыг Сингапур улсын Раффлес Эмнэлгийн Зүрхний Төвийн Зүрх Судасны Эмч Тео Свее Гуан Эмч удирдах байгаа. 

Тео Свее Гуан эмч зүрх судасны чиглэлээр мэргэшсэн. Тэрбээр Австралийн Өмнөд Шинэ Уэльсийн Их Сургуульд Анагаах Ухааны чиглэлээр суралцан бакалаврын зэрэгтэй төгссөн. Англи улсад төгсөлтийн дараах сургалтанд хамрагдсан бөгөөд Английн эмч нарын Роял Коллежийн гишүүн юм. Түүнчлэн Сингапурын Анагаах Ухааны Академийн гишүүн юм.

Тео эмч нь зүрх судасны нарийн мэргэжлийн сургалтыг Сингапурын Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгт дүүрэсэн. Үүний дараа Герман улсын Зигбург Зүрхний Төвд интервеншнл зүрх судас, АНУ-ын Кливленд клиникт захын судасны мэс заслын чиглэлээр тус тус нарийвчлан суралцсан юм.

Тех эмч Үндэсний Их Сургуулийн Зүрх судасны төвд Титэм судасны тусламжийн тасагт Ахлах Зөвлөх, Клиникийн захирал мөн Үндэсний Их Сургуулийн Зүрх судасны төвд лабораторийн дэд захирлаар тус тус ажиллаж байв.

Ерөнхий Зүрх Судас, Интервеншнл зүрх судас, захын судасны мэс засал, зүрхний дутагдлын чиглэлээр мэргэшсэн, зүрхний сэтгүүр, судсан доторх мэс засал буюу титэм судас болон захын судас, зүрхний мэс засал, түүнчлэн зүрхний ЭХО хийх чадвартай.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл