Томуугийн вакцин дахин хийж эхэллээ

2017 оны 9-р сарын 16-ны өдрөөс буюу Бямба гарагаас эхлэн томуугийн вакцин дахин хийгдэж эхэлнэ. 

Вакцин Интермед Эмнэлгийн 4н давхарт 10:00 - 15:00 цагийн хооронд, ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд хийгдэнэ.


ТОМУУГИЙН ВАКЦИНЫ ТАЛААРХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ТОМУУ БОЛ НОЦТОЙ ХАЛДВАРТ ӨВЧИН

    Томуугийн вирус нь хурдан хугацаанд халдварлах чадвартай бөгөөд маш хялбархан дэгдэлт өгдөг. Томуугийн вирусээр үүсгэгдсэн өвчлөл нь вирусийн анхдагч хатгалгаа, зүрхний булчингийн үрэвсэл, үнхэлцэг хальсны үрэвсэл, бөөрний үрэвсэл, тархины эдийн үрэвсэл, хурц боло архаг багтраа гэх мэт өвчлөлөөр хүндэрч болно. Жилд 3-5 сая хүн томуугийн вирусийн халдвар авснас 250,000 - 500,000 хүн энэ халдварын улмаас нас бардаг ба тэдгээрийн ихэнх нь өндөр настан болон архаг өвчтэй хүмүүс байдаг. Томуу нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг халдварт өвчин юм. Томуугийн цар тахал нь ихэвчлэн өвлийн саруудад, хүйтэн бүс нутгуудад тохиолдох ба АНУ-д 1990 - 1999 онуудад жилд ойролцоогоор 36000 хүн нас барж байсан гэсэн мэдээ байдаг. Томуугийн вирус нь бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг. Халдварлах хувь нь хүүхдүүдийн дунд илүү өндөр боловч хүнд өвчтөнүүд, 65-аас дээш насны хүмүүс, 2-оос доош насны хүүхдүүдэд халдварлалт болон үхлийн хувь өндөр, мөн эмнэлгийн байгууллагад ажилладаг хүмүүст томуугийн вирусийн халдварлах болон хүндрэх хувь их байдаг.

Хятад улсад ханиадаар үүсгэгдсэн өвчлөлийн үхлийн аюул нь хорт хавдар, зүрх судас, тархины болон судасны хямралын шалтгаант өвчлөлүүдийн дараа ордог.

ОДООГИЙН БАЙДЛААР ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ НЬ ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ ЮМ.

     Томуугийн эсрэг тарилгын гол зорилго нь томуугийн халдвар тархалтын хувийг бууруулах тэдгээрийн хүндрэлийг арилгахад оршино. Томуугийн вакцины үр ашгийн үнэлгээ нь судалгаагаар халдварлалтын хувийн бууралт, эмнэлэгт хэвлэлтийн хувь, томуугаар үүсгэгдэх аминд аюултай халдварын бууралтаар тодорхойлогдоно. Үр дүн нь томуугаар үүсгэгдсэн өвчлөлийн ачааллыг үр ашигтай бууруулж чадсанд оршино.

     Жил бүр цар тахлын вирусийн дэд зүйл өөрчлөгдсөнөөс томуугийн вирус хувиралд амархан ордог. Тиймээс жил бүрийн вакцинжуулалтыг тухайн жилийн томуу өвчин үүсгэгчийн эсрэг хийх шаардлагатай. ДЭМБ нь тухайн жилийн цар тахлын вирусийн омгоор вакциныг хийхийг зөвлөдөг.

Вакцинжуулалтын улирал нь 9 сараас 12 сар хүртэлх хугацааг хамардаг.

"2008 томуугийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх удирдамж"-ийн дагуу хүн амыг вакцинжуулах зөвлөмж:

1. Томуугийн өндөр эрсдэлтэй 8 бүлэг:

  • Хүүхэд /6 сар - 15 нас/
  • Ахмад настан /60 наснаас дээш/
  • Зүрх судас, уушги, бөөр, элэгний өвчтэй мөн цусны болон бодисын солилцооны архаг өөрчлөлттэй өсвөр үе болон насанд хүрэгчид
  • Дархлаа дарангуйлагдсан хүүхэд, насанд хүрэгчид
  • Мэдрэлийн өөчлөлттэй хүүхэд, насанд хүрэгчид
  • Өндөр уулын бүсэд удаан хугацаагаар байсан хүүхэд, өсвөр үеийнхэн
  • Архаг өвчтэй, гэрийн сувилгаатай, гэртээ байдаг настан, эрүүл мэндийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс
  • Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэй

2. Томуугийн вирусын өндөр эрсдэлтэй газраар дайран өнгөрөх боломжтой хүн ам:

  • Архаг өвчтэй, гэрийн сувилгаатай, гэрээр ажилладаг настан, эрүүл мэндийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс
  • Өндөр эрсдэлтэй бүлгийн гэр бүлийнхэн болон тэдэнд үйлчлэх сувилагч

3. Эрүүл мэндийн болон эмнэлгийн байгууллагын ажилчид

ВАКЦИНЫ ЗААВАРЧИЛГАА

Эмийн нэр

Нийтлэг нэршил: Томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин /хуваасан вирион/
Брэндийн нэр: Anflu
Англи нэр: Томуугийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин /хуваасан вирион/

Найрлага болон шинж чанар

Энэ вакциныг жил бүр ДЭМБ-аас мэдээлсэн вирусийн омгоор үйлдвэрлэдэг.
Энэ вирусийг тахианы үр хөврөлд тарьж өсгөвөрлөх, идэвхгүйжүүлэх, цэвэршүүлэх зэрэг үе шатуудыг дамжин эцсийн бүтээгдэхүүн бий болдог.
Бүтээгдэхүүн нь ямар нэг гадны биетгүй, ялимгүй саарал шингэн.
Найрлага: Na Cl, disodium hydrogen phosphate, sodium dihydrogen phosphate ба тарилгын ус.
Бүтээгдэхүүнд бэхжүүлэгч бодис байхгүй.

Вакцинжуулалтанд хамруулах бүлэг

Дархлаажуулалтыг насанд хүрэгчид болон 6 сартайгаас дээш насны хүүхдэд, ялангуяа халдварын өндөр эрсдэлтэй, хүндрэл өгөх боломжтой, цар тахлын бүсэд ойр байдаг, өртөмтгий бүлгийн хүүхэд, ахмад настанд зөвлөдөг.

Шинж чанар

Anflu - вакцин нь томуугийн вирусын эсрэг дархлаа урвалыг үүсгэж антителийг үүсгэснээр томуугийн вирусээр үүсгэгдэх халдвараас сэргийлж чадна.

Зааварчилгаа

Тарилгыг мөрний булчинд хийнэ. Товлолын вакцин хийлгэсэн бол 14-21 хоногийн дараа томуугийн вакциныг хийлгэх боломжтой.

Гаж нөлөө

Энэ бүтээгдэхүүн нь цөөн тохиолдолд гаж урвал үзүүлнэ.
Хэсэг газрын урвал: Улайх, хавдах, өвдөх, хатуурах гэх мэт.
Бие махбодын түгээмэл урвал: халуурах, толгой эргэх, чичрэх, сульдах, хөлрөх, булчингаар өвдөх, мөчдөөр өвдөх, загатнах, юм туурах, толгой өвдөх.
Эдгээр гаж нөлөө нь ямар нэг эмчилгээгүйгээр 1-2 өдрийн дотор зүгээр болно.
Шок, таталт, судасны үрэвсэлтэй холбоотой бөөрний түр зуурын хямрал, мэдрэлийн өөрчлөлт зэрэг гаж нөлөө ховор тохиолддог.
Хэрэв ямар нэг тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмнэлгийн мэргэжилтэнд хандана уу.

Эсрэг заалт

Ханиадны вакцин хийлгэхийг хориглох хүмүүс:
Халуурсан даарсан, болон ямар нэг цочмог өвчтэй хүн.
Зүрх судасны хурц дутагдалтай болон сэдрэл бүхий архаг өвчтэй хүн.
Энэ бүтээгдэхүүнд орсон аль нэг бүрэлдэхүүнд харшилтай хүнд /ялангуяа өндөг болон тахианы үр хөврөл/.
Гиллен Барр-ын хам шинжтэй өвчтөн.

Хадгалалт

(+2) - (+8) хэмд гэрэлгүй орчинд, хөлдөөхгүйгээр хадгалж зөөвөрлөнө.

Савлалт

Тусгай тариуртай буюу хуруу шилэнд.

Хадгалах хугацаа

Үйлдвэрлэсэн хугацааанаас хойш 12 сар

Дэлгэрэнгүй мэдээллийг АЖЛЫН ЦАГААР 7701-1111 дугаараас авна уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл