Мэс заслын бус аргаар тураах эмчилгээ нь 95%-ийн үр дүнтэй

Интермед Эмнэлэгт дурангийн тураах эмчилгээ хийгдээд 6н сарын хугацаа өнгөрлөө.

Монголд анх удаа дурангийн тураах эмчилгээг Интермед Эмнэлэгт 2017 оны 3-р сараас хийж эхэлсэн бөгөөд үүнээс хойш 6н сарын хугацаа өнгөрлөө. 

Дурангийн тураах эмчилгээ гэдэг нь амбулаторийн нөхцөлд хийгдэх боломжтой мэс заслын бус аргаар тураах эмчилгээ юм. Дурангийн тусламжтайгаар ходоодонд Spatz баллон тусгай бөмбөлөг байршуулж 12 сар хүртэл хугацааны дараа буцаан авна. Бөмбөлгийг байршуулснаар:

  • Ходоод хоосорч сулрах, хоол юүлэгдэх хугацаа удааширна
  • Ходоодны эзлэхүүн багасна

Дурангийн тураах эмчилгээ нь олон улсад хийгдсэн судалгаагаар 95%-ийн үр дүнтэй болох нь батлагдсан бөгөөд өнөөг хүртэл Интермед Эмнэлэгт хийгдсэн дурангийн тураах эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгч нарын эмчилгээний үр дүнтэй харьцуулан харахад дээрх тоо нь дахин батлагдаж байна.

Дурангийн тураах эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгч нар БҮГД тус эмчилгээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд мөн Интермед Эмнэлгийн хамт олон тус эмчилгээг амжилттай явуулсан туршлагаараа Монгол улсад АНХДАГЧ болж байгаагаараа баяртай байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл