Элэгний С вирус тоолох шинжилгээ ЭМД-аар үнэ төлбөргүй хийгдэж байна

Монгол улсын Засгийн газраас 2017 онд баталсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр элэгний С вирус тоолох шинжилгээг жилд 2 удаа үнэ төлбөргүйгээр хийлгэх боломж нээлттэй байгаа юм.

МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөрийг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусын халдварын тархалтыг хяналтад авах явдал юм.

Даатгуулагч нь улсын хэмжээнд элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж шинжилгээний бичиг авч мэдээллээ цахим мэдээллийн санд оруулуулах шаардлагатай бөгөөд харин өөрийн шинжилгээ өгөх лабораторийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр бүхий 22 лабораториос сонгох боломжтой.

С вирус тоолуулах шинжилгээнд хамрагдахын тулд дараах зүйлс шаардлагатай:

  1. Иргэний үнэмлэх
  2. Бүрэн төлөгдсөн ЭМД-ын дэвтэр
  3. ndaatgal.mn цахим мэдээллийн санд таны мэдээллийг оруулсан байх шаардлагатай.

Нийтлэг асуултууд:

Вирус илрүүлэх шинжилгээг хаана яаж өгөх вэ? - Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэд өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдаж болно.


Би өмнө нь харьяа эмнэлгээсээ өөр хувийн эмнэлэгт илрүүлэх шинжилгээ өгөөд вирус илэрсэн хариу авч байсан ба одоо тоолуулах хүсэлтэй байгаа юм. Заавал харьяа эмнэлгийнхээ эрх бүхий эмчээс бичиг авч очих ёстой юу? - Тэр тохиолдолд та дүүргийнхээ эсвэл манай эмнэлгийн(төлбөртэй) элэгний С вирусийн эсрэг эмийн жор бичих эрхтэй нэр бүхий эмчид үзүүлж​ өөрийн мэдээллийг "цахим мэдээллийн сан"-д оруулуулсан байх шаардлагатай.


Танай дээр шинжилгээ өгөхөөр очсон чинь миний мэдээлэл цахим мэдээллийн санд байхгүй тохиолдолд яах вэ? Танай эмнэлгийн эмчид үзүүлж мэдээллээ оруулж болох уу? - Тэр тохиолдолд та эмчид үзүүлэх цаг аван эмчтэй уулзаж өөрийн мэдээллийг цахим мэдээллийн санд оруулуулж болно. Гэхдээ эмчийн үзлэгийн төлбөрийг ЭМД-аас хөнгөлөхгүй. Мөн та дүүргийнхээ эмнэлгийн эрх бүхий эмчид хандах боломжтой.


Надад вирус байгаа эсэхийг мэдэхгүй байна. Вирусээ тоолуулж болох уу? - Вирус тоолуулах шинжилгээ өгөхийн өмнө та эхлээд өөрийн харьяа бүхий өрх, сумын эмнэлэг дээр вирус илрүүлэх шинжилгээ өрөх ба хэрэв илэрсэн тохиолдолд ЭМД-аар үнэ төлбөргүй тоолуулах боломжтой.


Хэдэн насныхан тоолуулах боломжтой вэ? - Вирус тоолоход нас харгалзахгүй ЭМД-аар үнэ төлбөргүй тоолно.


Би дүүргийн эмнэлгээр дамжиж шинжилгээ өгөлгүйгээр шууд очоод илрүүлэх шинжилгээгээ өгөөд дараа нь тоолуулж болох уу? - Болно. Тэр тохиолдолд ЭМД-аас илрүүлэх шинжилгээний төлбөрийг даахгүй. Та эхлээд манай эмнэлэг дээр ирэн илрүүлэх шинжилгээ өгөх ба С вирус илэрсэн тохиолдолд ЭМД-аас үнэ төлбөргүй тоолуулж болно.


Би өмнө нь хувиараа шинжилгээ өгөөд С вирустэй гэсэн хариу авч байсан. Эмчилгээ хийлгэхийн өмнө нэг удаа тоолуулсан. Одоо дахиад тоолуулж болох уу? - Болно. Гэхдээ ЭМД-аас С вирус тоолох шинжилгээг жилд 2 удаа үнэ төлбөргүй хийлгэж болно. Мөн таны ЭМД-аас авсан үйлчилгээний нийт төлбөр 2,000,000₮-с давсан байж болохгүй.


Би өөрийн даатгалаар гэр бүлийнхээ гишүүнд үнэ төлбөргүй тоолуулах шинжилгээ хийлгэж болох уу? - Уучлаарай, тэр боломжгүй.


С вирус тоолуулах шинжилгээг хэзээ өгч болох вэ? Хариу нь хэд дэх өдөр гарах вэ? - Шинжилгээг ажлын өдрүүдэд өгөх боломжтой. Шинжилгээний хариу зөвхөн ажлын өдрүүдэд 08:00 - 16:30 цагийн хооронд авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Интермед Эмнэлгийн Фейсбүүк хуудаснаас болон 7701-1111 дугаараас авна уу.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл