"ОЛОН УЛСЫН JCI МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН СТАНДАРТУУД: ӨВЧТӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТ №5 БА №6"

ИНТЕРМЕД ТУРШЛАГАА ХУВААЛЦАНА №3 - ОЛОН УЛСЫН JCI МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ

    Интермед эмнэлэг нь олон улсын Joint Commission International (JCI) магадлан итгэмжлэл авсан Монгол улсын анхны эмнэлгийн хувьд Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-тай хамтран бусад эрүүл мэндийн байгууллагуудад JCI стандартын шаардлагуудыг танилцуулж, улмаар өөрсдийн туршлагаасаа хуваалцан үйлчилгээний аюулгүй байдлаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 11 сараас эхлэн улирал бүр JCI стандартыг хэрэгжүүлэх арга зүйн сэдэвчилсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулахаар болсны дагуу бид дахин ээлжит нэгэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Энэ удаагийн семинарт "Joint Commission International" байгууллагын төлөөлөгч нар болох Ази, Номхон далайн бүсийн менежер Ноён Сүжит Беди болон Үндсэн зөвлөх Доктор Томас Козловский нар зочдоор оролцож мэдлэг туршлагаасаа хуваалцана.

Сэдвийн агуулга:

  • Өвчтөний аюулгүй байдлын стандарт №5:
  • ЭШХалдвараас сэргийлэх тогтолцоо, инженерийн бүтэц
  • ЭШХ-ын тандалт (мэс заслын шарх, уушигны хатгаа, төвийн венийн катетер)
  • Гарын ариун цэврийн хөтөлбөр
  • Антибиотикийн зохистой хэрэглээ
  • Легионеллын халдвараас сэргийлэх
  • Өвчтөний аюулгүй байдлын стандарт №6:
  • Уналтаас сэргийлэх хөтөлбөр

Зохион байгуулагч:

  • Интермед Эмнэлэг
  • Эрүүл Мэндийн Яам

Хэзээ: 2017.11.10-ны Баасан гарагт 08:30 - 12:00 цагийн хооронд

Хаана: Интермед Эмнэлгийн 4Б зааланд

Эмнэлгийн салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд, Улсын эмнэлгүүд, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүд, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөлүүд та бүхнийг энэхүү сургалтанд оролцохыг урьж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл