Тендерийн урилга - 2017.11.10

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГТ ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ

Огноо: 2017.11.10
Захиалагч: Интернэйшнл Медикал Сентер ХХК
Тендерийн дугаар: Bid-IMC-17-03
Тендерийн нэр: Интермед Эмнэлэгт эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх

1. Товч танилцуулга

Интермед Эмнэлэгт эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Захиалагч шалгарсан нийлүүлэгчтэй нэг жилийн хугацаанд худалдах, худалдан авах мастер гэрээ байгуулан хамтран ажиллана.

2. Оролцогчид тавигдах шаардлага

Тендерт оролцогч нь дор дурдсан шаардлагууд бүрэн хангасан байна. Үүнд:

  • МУ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэлтэй, НӨАТ төлөгч байх
  • Тендерт заасан чиглэлээр сүүлийн 2 болон түүнээс дээш жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажлын туршлага бүхий этгээд байна
  • Эмийн бүтээгдэхүүн импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байх
  • Ашиг сонирхлын зөрчилгүй байх

3. Тендер шалгаруулалттай холбоотой мэдээлэл, баримт бичиг авах бол доорх хаягаар хандана.

Нэр, албан тушаал: Л.Туяа, Худалдан авалтын ажилтан
Хаяг: Интермед Эмнэлэг, 4 давхар, Б блок, Захиргаа
Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр
Утас: 77111108 - 4212
Имэйл: Procurement_imc@mcs.mn

4. Бүрдүүлэх материал

Зөвхөн шаардлага хангасан оролцогч тендерийн баримт бичиг худалдаж авах эрхтэй ба дараах материалыг 2017 оны 11 сарын 27-ны дотор бүрдүүлэн авч болно.

  • Тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Доор заасан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй [100,000] төгрөгийн хураамж төлсөн баримт
Банк: Худалдаа хөгжлийн банк
Дансны нэр: Интернэйшнл Медикал Сентер ХХК
Дансны дугаар: 470 002 051

5. Тендер өгөх

  • Хаяг: Энэхүү урилгын 3-т заасан хаяг
  • Огноо: 2017 оны 11 сарын 27-ны 15:00 цагаас өмнө

Нээлтэд зөвхөн Тендерийн хорооны гишүүд байлцаж, тендерийг 2017 оны 11 сарын 28-ны өдөр хаалттай нээнэ.

6. Тендерт оролцогч баримт бичиг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдон гарах зардлыг өөрөө бүрэн хариуцана.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл