"Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн стандартууд" ээлжит сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Өвчтөний аюулгүй байдлын стандарт №5,№6 семинар

Интермед Эмнэлэг нь Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудад JCI стандартын шаардлагуудыг танилцуулж, улмаар өөрсдийн туршлагаасаа хуваалцан үйлчилгээний аюулгүй байдлаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2016 оны 11-р сараас эхлэн улирал бүр JCI стандартыг хэрэгжүүлэх арга зүйн сэдэвчилсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн ээлжит семинарын хүрээнд "Өвчтөний аюулгүй байдлын стандарт №5, №6" сэдвээр Интермед Эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд 11-р сарын 10-ны өдөр илтгэл тавьсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын нийт 100 гаруй эмч, мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцсон байна. Мөн "Joint Commission International" байгууллагын төлөөлөгч нар болох Ази, Номхон далайн бүсийн менежер Ноён Сүжит Беди болон Үндсэн зөвлөх Доктор Томас Козловский нар зочдоор оролцож үйл ажиллагааг нээн нээлтийн үг хэллээ.

Сургалтад илтгэл бэлдэж оролцсон М.Уранчимэг, Б.Цолмон, М.Наранпүрэв, Н.Батсайхан, Э.Мөнхтуяа, Б.Амармэнд, Б.Ариунгэрэл, Б.Мядагмаа нартаа болон тус сургалтыг зохион байгуулахад оролцсон бусад багийн гишүүддээ талархал илэрхийлье.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл