Энэтхэгийн Фортис эмнэлгийн эмч нартай хамтарсан ээлжит үзлэг

2017 оны 11-р сарын 28-нд Энэтхэг улсын Фортис эмнэлгийн эмч нар болон Интермед эмнэлгийн эмч нар дахин хамтарсан үзлэг хийнэ.

Интермед Эмнэлэг болон Энэтхэг улсын Фортис Групп Эмнэлэг харилцан хамтын ажиллагааны хүрээнд улирал бүр тогтмол хамтарсан үзлэг хийж байна. Энэ удаагийн хамтарсан үзлэгийг хийх Фортис эмнэлгийн эмч нар нь өөрсдийн мэргэжлээр дээд тал нь 35 жил хүртэл ажилласан эмч нар байгаа ба дараах чиглэлээр үзлэг хийгдэнэ.

Нэр Огноо Үзлэг хийх чиглэл Хамтран ажиллах эмч Урьдчилж хийгдсэн байх шаардлагатай шинжилгээ
1 Вивек Виж XI/28 Элэгний хавдар, элэгний цирроз, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөн, элэгний архаг эмгэг Энхжаргал Элэгний MRI эсвэл CT шинжилгээ;
Элэгний үйл ажиллагааны шинжилгээ
2 Ражив Сод XI/28 Бөөр шилжүүлэн суулгах Байгалмаа Өвөрмөц шинжилгээ шаардлагагүй. Өөрт байгаа өмнө нь хийлгэж байсан бүх шинжилгээгээ авч ирэх
3 Анита Гупта XI/28 Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал Батнасан Эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ (ЭХО)

Үзлэг хийгдэх цаг: 09:00 - 17:00 (цайны цаг 12:30 - 13:30)

Үзлэгийн төлбөр: 35,000₮

Үзлэгийн цагийг 7701-1111(click to call) дугаарт холбогдон авна уу.

Эмч нарын товч танилцуулга

Вивек Виж

Вивек Виж эмч нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах (living donor surgery) мэс заслыг хөгжүүлэх, донорын аюулгүй байдлыг хангах удирдамж-протоколыг боловсруулах, стандартчилах ажлыг гардан хийсэн БНЭУ-ын элэг шилжүүлэн суулгах мэс заслын анхдагч эмч нарын нэг юм. Тэрээр донорын элгийг дурангийн аргаар авах(laparoscopic Donor Hepatectomy) мэс заслыг БНЭУ-д анхлан хийсэн бөгөөд Фортис Групп эмнэлгийн Нойда, Мохали, Фортис Эскортс болон Судалгааны Институт зэрэг салбар эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах тасгийг үүсгэн байгуулсан юм. Одоогоор Виж эмч нь өөрийн багийн хамтаар 2500 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байгаа бол элэг шилжүүлж авсан өвчтөний 95% нь, донорын 100% нь амжилттай хийгдсэн байна. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах цөсний хүндрэл нь 4%-иас бага тохиолдож байгаа нь дэлхийд тэргүүлж буй үзүүлэлт юм (Biliary Complication rate).


Ражив Сод

БНЭУ-ын Фортис Групп эмнэлгийн Урологи, Бөөр шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч. Ражев Сод эмч нь БНЭУ-ын батлан хамгаалахын эмнэлгүүдэд 23 жил ажилласан бөгөөд үүнээс 20 гаруй жилд нь урологийн мэргэшлийн эмчээр ажилласан байна. Энэ эмч нь БНЭУ-ын Ерөнхийлөгчдийн нэрэмжит Вишишт Сева одонгоор шагнуулсан цөөхөн мэс засалчдын нэг юм. Тэрбээр амьд донороос бөөрийг дурангийн аргаар авах (laproscopic live donor nephrectomy) анхны мэс заслыг хийсэн бөгөөд одоогоор 1000 гаруй бөөр шилжүүлэн суулгах (renal transplant) мэс заслыг амжилттай хийгээд байна. Мөн тэрбээр түрүү булчирхайг лазераар авах мэс заслыг анхлан хийсэн эмч юм.


Анита Гупта

Тэрээр Фортис Ла Фемме эмнэлэгт эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зөвлөх зэргийн эмчээр ажиллаж байгаа ба өндөр эрсдэлт төрөлт болон эмэгтэйчүүдийн төрөл бүрийн кейс дээр ажиллаж байсан туршлагатай эмч юм. Мөн эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал болон Робот мэс заслаар мэргэшсэн. Эх барих, эмэгтэйчүүдийн салбарт нийт 30 гаруй жил ажилласан тэрээр өнөөдрийн байдлаар дурангийн аргаар 1000 гаруй мэс засал хийгээд байна.


 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл