БНСУ-ын Улсан Эмнэлэг болон Интермед Эмнэлэг Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Интермед Эмнэлэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Улсаны Их Сургуулийн Эмнэлэгтэй Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Интермед Эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж ирсэн. Уг зорилгын хүрээнд БНСУ, Энэтхэг, Хятад, Сингапур, Тайвань улсын томоохон эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдтэй мэргэжилтнүүдээ солилцох, туршлага солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах, хамтарсан эмчийн үзлэг хийх зэргээр хамтран ажилласаар ирсэн.

Интермед эмнэлэг олон улсын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж БНСУ-ын томоохон эмнэлгүүдийн нэг болох Улсаны их сургуулийн эмнэлэгтэй 2017 оны 11-р сарын 27-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй өвчтөнийг тус их сургуулийн эмнэлэгт эмчлүүлэх, эдгээр өвчтөний эмчилгээний өмнөх үзлэг, шинжилгээ болон дараах хяналтыг Интермед эмнэлэгт хийх, Интермед эмнэлгийн эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, бусад эрүүл мэндийн чиглэлээрх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

Тус айлчлалын үйл ажиллагааг зохион байгуулсан Солонгосын “Ю Мэдикал Тур” компаний хамт олон, Улсан хотын Нам дүүрэг, Улсаны их сургуулийн эмнэлгийн удирдлагуудад талархал илэрхийлье. Энэхүү үйл ажиллагаа нь хоёр эмнэлгийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон ахиц авчраад зогсохгүй энэ төрлийн тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдэд маань ихээхэн тус хүргэнэ гэдэгт найдаж байна.

Улсаны Их Сургуулийн Эмнэлгийн товч танилцуулга

БНСУ-ын Улсан хотын анхны төв эмнэлэг болох УИСЭ нь анх 1975 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба өнөөдөр эрүүл мэндийн технологийн дэвшил, чадамжаараа Солонгосын бусад томоохон хотууд дахь эмнэлгүүдтэй өрсөлдөхүйц Солонгосын Зүүн Өмнөд бүсийн төлөөлөл бүхий эмнэлэг болоод байна. УИСЭ нь нийт хэвтэн эмчлүүлэх 1000 ортой, эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг ялангуяа хавдар, яаралтай тусламж, өндөр эрсдэлтэй мэс заслын чиглэлээр илүү нарийссан эмнэлэг юм.

УИСЭ нь Хюндэй хүнд үйлдвэрлэлийн салбар эмнэлэг бөгөөд Дэлхийн тэргүүлэгч байгууллагуудаас ирсэн чадварлаг инженерүүдийн эрүүл мэндийг анхаарах үүрэг хүлээдэг. Тогтмол хичээл зүтгэл гаргасны үр дүнд УИСЭ нь эмнэлзүйн дэвшилтэт стандарт бүхий Барууны болон Европын орнуудын үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн ба УИСЭ нь олон улс, үндэстний өвчтөнүүдтэй ажилласан арвин туршлагатай юм. Мөн үүнээс гадна УИСЭ-ийн амбулаторийн хэсэгт гадаадын оршин суугчдад зориулсан Олон Улсын Клиник үйл ажиллагаагаа явуулж байна.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл