Интермед Эмнэлэг үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг цахим сувгаар хүлээн авч эхэллээ

Эрхэм үйлчлүүлэгч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Интермед Эмнэлэг үйлчилгээгээ сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч үйл ажиллагаа явуулдаг. Үйлчлүүлэгч таны санал бидний хувьд үйл ажиллагаа, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулахад чухал үнэ цэнэтэй зүйл юм. 

Тиймээс үйлчлүүлэгчдэд санал хүсэлтээ илгээх үйл явцыг илүү хялбар болгох үүднээс бид бүхэн цахим сувгаар санал хүсэлт хүлээн авч эхэллээ. Та манай цахим хуудасны "Үйлчлүүлэгч, зочид" цэсэнд байрлах "Үйлчлүүлэгчийн санал хүсэлт" булангаар дамжуулан өөрийн санал хүсэлтийг үлдээх боломжтой. /Судалгааг бөглөх ЭНД ДАРНА уу./

Мөн та өөрийн санал хүсэлтийг дараах байдлаар бидэнд илгээх боломжтой. Үүнд:

  • Фейсбүүк хуудсанд зурвас үлдээх: Бид таны санал хүсэлтийг тухай бүрд нь холбогдох албаны ажилтанд дамжуулах болно
  • Имэйл хаягаар ирүүлэх: Та өөрийн санал хүсэлтийг info@intermed.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.

Цаг гарган манай судалгаанд идэвхтэй оролцсон танд баярлалаа.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл