Умайн хүзүүний хорт хавдар үүсэх 3 шалтгаан

Умайн хүзүүний хорт хавдар гэж юу вэ?

Умай нь их бие, ёроол, хүзүү хэсгээс бүрддэг ба үтрээтэй холбогдож буй хэсгийг умайн хүзүү гэдэг. Энэ хүзүү хэсэгт үүссэн хортой хавдрыг умайн хүзүүний хорт хавдар гэнэ. Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий даяар эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог хорт хавдрын 2 дугаарт ордог бөгөөд умайн хүзүүний хорт хавдын тохиолдлын 80% нь Ази болон өмнөд Америк, Африк зэрэг хөгжиж буй орнуудад үүсдэг байна.

Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан:

  1. Папиллом вирус

Бэлгийн хавьталтаар папиллом вирусийн халдвар авах нь гол шалтгаан болдог. Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөний 97,7-иас илүү хувь нь маш аюултай папиллом вирусийн халдвар авсан байдаг гэсэн судалгаа байдаг.

  1. Нас

20-оос доош насныханд тохиолдох нь тун ховор, 30 наснаас энэхүү өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг ба 50-аас дээш насныхан 75%, 70-аас дээш насныхан 65% эрсдэлтэй юм.

  1. Өвчлөгсөд
  • Нийгэм эдийн засгийн хувьд бага орлоготой давхрагийнхан
  • Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчин, муу эмчилгээний тоног төхөөрөмж, хэвийн бус амьдралын хэвшил зэрэг нь гол хүчин зүйл болдог
  • Бэлгийн харьцаанд эрт орох, бэлгийн хамтрагч олонтой байх
  • Бэлгийн хамтрагчийн онцлог (өвчний халдвар дамжуулах эрсдэлтэй хамтрагч)
  • Тамхи татдаг эмэгтэйчүүд
  • Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух
  • Бэлгийн замын халдварт өвчтэй болон дархлаа султай эмэгтэй
  • Тогтмол үзлэгт хамрагддаггүй эмэгтэй

 

Шинж тэмдэг болон оношлогоог дараах линкээс: 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл