Хүүхдийн хялгасан хорхойтох өвчин гэж юу вэ?

ХҮҮХДИЙН ӨДӨР ТУТМЫН АРИУН ЦЭВРИЙГ САХИСНААР ХЯЛГАСАН ХОРХОЙТОХ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ

Хялгасан хорхой гэж юу вэ?

Хялгасан хорхойтох өвчний үүсгэгч нь "Enterobius vermicularis" хэмээх шимэгч хорхой юм. Энэхүү шимэгчийг хүүхдийн цагаан хорхой гэж дууудаж дадсан хэдий ч бүх насныханд халдварладаг, ганцаараа цагаан өнгөтэй биш учраас өчүүхэн хэмжээг(8-13мм) нь онцолж "Хялгасан хорхой"(Pinworm) гэж нэрлэдэг.

Хялгасан хорхойн өндөг бохир гар, хоол хүнсээр дамжин залгигдаж халдварлана.

Үндсэн шинж тэмдэг нь хошногоны амсар загатнах. Загатналтын хүч нь зөөлөн эрвэгнэхээс авхуулаад тэсэхийн аргагүй хүчтэй, зарим тохиолдолд өвдөлттэй байж болно. Загатналт унтахын өмнө, шөнө орой болсон хойно нэмэгддэг. Маажсанаас болоод хошногоны амсарын арьс шалбарч урагдах, хорсох, улмаар халдвар орж үрэвсэх эсрдэлтэй.

Хүүхэд нойрондоо муудах, ядрах шинжүүд дагалдан илэрдэг. Түүнчлэн хоолондоо дургүй болох, бөөлжих, тайван бус, уур уцаартай болох, орондоо шээх нь түгээмэл тохиолдоно. 

Хялгасан хорхой хошногоны амсараар гарч, идэвхтэй хөдөлж, ойр орчимд өндөгөө гаргадаг учир эмэгтэй хүүхдэд бэлгийн уруул, үтгээнд орж үрэвсэл үүсгэх нь бий. Үүний улмаас бэлгийн уруул загатнах, маажих, доош юм гарах шинж илэрнэ. Мөн шээсний сувагт орж үрэвсүүлснээс шээхэд хорсож өвдөх тохиолдол ховор боловч тохиолдоно.

Урьдчилан сэргийлэх доорх зөвлөгөөг сайтар мөрдөөрэй.

1. Хүүхдийн гарыг тогтмол угаалгаж байх(ялангуяа бие зассаны дараа, тоглосоны дараа, хоол идэхийн өмнө)

2. Боломжтой бол өдөр бүр усанд оруулах,

3. Дотуур болон унтлагын хувцасыг ойр ойрхон солих

4. Хумсыг богино авч байх, завсрыг нь сайтар цэвэрлэх

5. Хуруугаа хөхөх, хумсаа мэрэхийг хориглох хэрэгтэй

6. Хялгасан хорхойн өндөг нь хатуу бүрхүүлтэй учир гадаад орчинд 20 хоног хүртэл халдварлах чадвараа хадгалдаг. Бохирдсон эд зүйлс, гар хуруу, хоол хүнс, аяга таваг, тоглоомоор дамжин өндөг залгигдаж, халдварладаг. Тиймээс цагаан хэрэглэл, алчуур, хувцас, аяга таваг, тоглоомыг нь ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй. Индүүдвэл илүү үр дүнтэй. Цагаан хорхойтох өвчний эмчилгээнд хорхойн эсрэг бэлдмэл хэрэглэх бөгөөд хэрэв таны хүүхдэд эмч цагаан хорхойн эсрэг эм зөвлөсөн бол гэр бүлийн бүх гишүүд мөн адил эмчилгээнд хамрагдах шаардлагатай.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл