Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг хүүхдүүдэд зориулж өдөрлөг зохион байгууллаа
Нийтэлсэн огноо: 2024-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Интермед эмнэлэг нийгмийн xариуцлагын хүрээнд өөрийн ажиллагсдын хүүхдүүдэд зориулж өдөрлөг зохион байгууллаа. Интермед гэр бүлийн бяцxан гишүүд болох 700 гаруй хүүхэд аав ээжтэйгээ баярын өдрөө хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөсөн байна.

Бид жил бүр нийт ажилтны хүүхдүүддээ хүүхдийн баярын бэлэг бэлддэг бөгөөд энэ жилийн хувьд бидний бэлэг дээр М банкны хамт олноос 30,000 төгрөгийн хадгаламжийн эрх хүүхэд бүрт өгсөн нь онцлог байлаа. Түүнчлэн Интермед эмнэлгийн хамт олноос гэртээ баяраа тэмдэглэж чадахгүй байгаа бяцxан үйлчлүүлэгч нартаа бэлдсэн бэлгээ өглөө.

Энэ удаагийн арга хэмжээнд хамтран ажилласан М банк, М-Си-Эс Кока Кола, Юникорн энтертайнмент, 360 photo Mongolia, Дүдү музей, Gelato, Nature’s plus Mongolia, Өглөөний галт тэргийн хамт олондоо талархалаа илэрхийлье.

Үр хүүхэд эрүүл энх, өрx гэр аз жаргалтай байх болтугай!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+