Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Могойд хатгуулсан үед яах вэ?
Нийтэлсэн огноо: 2024-06-14

Могойд хатгуулсан үед авах арга хэмжээ

Хэрэв биеийн аль нэг хэсэг богино хугацаанд хавдаж, маш жижигхэн шарх үүсэж, ганц дусал цус шүүрсэн шинж тэмдэг илэрвэл эргэлзээгүй могойд хатгуулжээ гэсэн үг. Могойд хатгуулснаа мэдсэн даруйд эргэн тойронд дахин өөр могой байгаа эсэхийг сайтар шалгана. Хатгуулсан хүнд анхны тусламж үзүүлэх гэж байгаагаа тайлбарлан аль болох тайван байхыг сануулаарай.

Дараах зүйлсийг хийж огт болохгүй.
-Ил гарсан цус болон хорыг амаараа сорохгүй байх, учир нь цусаар халдвар дамжих эрсдэлтэй.
-Цусыг шахах зэргээр шархыг оролдохгүй байх
-Архи согтууруулах ундаа болон ямар нэг эм уухгүй байх
-Мөс болон чангалуур ашиглаж болохгүйг сайтар анхаараарай.

Могойд хатгуулсны дараа дараах анхан шатны тусламжийг үзүүлнэ.
1. Хүмүүс ихэвчлэн хөдөө орон нутагт могойд хатгуулдаг учраас сүлжээтэй газар байгаа бол яаралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд залгаж, зөвлөгөө авна.
2. Могойд хатгуулсан хүнийг өргөж, аюулгүй газар аваачин хатгуулсан хэсгийн хувцас, эдлэл хэрэглэлийг тайлна. Хатгуулсан хөл дээр нь явуулж болохгүй анхаарна уу.
3. Үүний дараа цэвэр бинтээр хатгуулсан хэсгийн мөчдийг битүү боож, гарын доорх хугарч, нугарахгүй хатуу материал ашиглан чиг тавьж бооно. Энэ нь могойд хатгуулсан хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилготой юм. Хол замд явж байгаа тохиолдолд машины шалавч ашиглан чиг тавих нь үр дүнтэй. Чиг тавьж хөдөлгөөнгүй болгосны дараагаар гэмтсэн хүнийг тээвэрлэн, хамгийн ойрын эмнэлэгт хүргэж, тусламж авна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+