Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Японы диализ эмчилгээний нийгэмлэгийн 69 дэх удаагийн хурал боллоо
Нийтэлсэн огноо: 2024-06-18

2024 оны 6-р сарын 7-9-ний хооронд Япон улсын Йокохама хотноо “Японы диализ эмчилгээний нийгэмлэгийн 69 дэх удаагийн хурал” болж өнгөрлөө. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалт нь олон улсын диализийн чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтэн, судлаач, компанийн төлөөлөгч нарыг нэг дор цуглуулж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэн диализийн эмчилгээ, анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл, санал бодлоо солилцдог томоохон чуулга уулзалт билээ.

1945 онд доктор Колфын зохион бүтээсэн гемодиализийн аппарат амжилттай болсноос хойш диализ эмчилгээ нь бөөрний дутагдалтай өвчтөнүүдийн амийг аврах гол хэрэгсэл болсон. Өвчтөнүүдийг хүндрэлээс аврах, хүндрэлийг даван туулах, амьдралын чанарыг сайжруулах замаар сайн сайхан байдалд хүргэх нь “Одоо ч, ирээдүйд ч” гэсэн уриатай энэхүү хурлын эрхэм зорилго юм.

Интермед эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, бөөр гемодиализийн эмч, анагаах ухааны доктор, дотрын тэргүүлэх зэргийн эмч Э.Байгалмаа уг хуралд “PILOT STUDY ON ASSESSMENT OF COGNITIVE IMPAIRMENT AMONG HEMODIALYSIS PATIENTS IN MONGOLIA” сэдвээр хийсэн судалгааны ажлын илтгэлээ танилцуулан амжилттай оролцоод ирсэн байна.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+