Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Үүдэл эсийн эмчилгээ
Нийтэлсэн огноо: 2024-06-25

Үүдэл эс гэж юу вэ?

  • Үүдэл эс нь бие махбодид олон өөр төрлийн эс болон хөгжих чадвартай эсүүд юм.
  • Бие махбодийг засах үндсэн үүрэгтэй.
  • Үүдэл эс:
    • Үр хөврөлийн үүдэл эс
    • Боловсорч гүйцсэн үүдэл эс

Үүдэл эсийн онцлог

  • Олон жилийн туршид хуваагдаж, шинэчлэгдэх чадвартай
  • Бие махбодид тодорхой үүрэг гүйцэтгэдэггүй, булчингийн, цусны, тархины зэрэг тусгай эс болон хөгжих боломжтой

Үүдэл эсийн төрлүүд:

  1. Боловсорч гүйцсэн үүдэл эсүүд:
  • Цус үүсгэгч үүдэл эс (цусны үүдэл эс)
  • Мезенхимийн үүдэл эсүүд /БМ-аас гаралтай, Хүйн судасны гаралтай, Өөхний эдийн гаралтай/
  • Мэдрэлийн үүдэл эсүүд
  • Эпителийн үүдэл эсүүд
  • Арьсны үүдэл эсүүд
  1. Үр хөврөлийн үүдэл эсүүд (ESCs):

Үр тогтсоны дараах 3-5 дахь хоногт болон суулгацын өмнө хөврөл нь (энэ үеийг бластоцист гэж нэрлэдэг) хүний ​​биеийг бүрдүүлдэг бүх тусгай эд эсийг үүсгэх чадвартай эсийн массыг агуулдаг. Эдгээр плюрипотент үүдэл эсүүд нь бараг бүх төрлийн эс болон хөгжих чадвартай бөгөөд зөвхөн хөгжлийн эхний үе шатанд энэхүү чадвараа хадгална.

  1. Өсгөвөрлөсөн плюрипотент үүдэл эсүүд (iPSCs)

Энэхүү үүдэл эсүүд нь лабораторийн нөхцөлд гаргаж авсан үүдэл эсүү. Өсгөвөрлөсөн үүдэл эсүүд нь үр хөврөлийн генийг соматик эсэд (жишээлбэл, арьсны эс) хувиргах замаар үүсгэгддэг үүдэл эсийн хэлбэрт хувирдаг.

 

Үүдэл эс биеийг хэрхэн нөхөн сэргээдэг вэ?

Үүдэл эс нь өөхний эс, булчин, шөрмөс, остеобласт зэрэг бие махбодийн эсэд хувирах, өөрийгөө шинэчлэх чадвартай байдаг. Эдгээр чадваруудаас гадна үүдэл эсүүд нь эд эсийн нөхөн төлжилтөд шаардлагатай  дархлаа зохицуулах, про-ангиогеник үйлдэл үзүүлнэ. Мөн дендрит болон Т эсийн үйл ажиллагааг хориглож, олон төрлийн цитокинуудыг ялгаруулж хэсэг газрын дархлаа дарангуйлах орчинг үүсгэдэг. Түүнчлэн, про-ангиоген хүчин зүйлийг ялгаруулж судас үүсэлтийг дэмждэг. Иймд зүрх судас, яс, мөгөөрс, мэдрэлийн болон үрэвсэлт өвчин зэрэг өвчний үед үүдэл эсэд суурилсан эмнэлзүйн туршилтууд дэлхий дахинд өргөн хийгддэг. Үүдэл эсэд суурилсан эсийн эмчилгээний хэд хэдэн эм худалдаалагддаг ч эмчилгээний үр дүн маргаантай хэвээр байна.

 

Үүдэл эсийн ерөнхий хэрэглээ:                                                                 Боловсорч гүйцсэн үүдэл эсийг дараах эмгэгүүдийн үед   ашиглагдана:

                                               

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+