Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“Mongolia and Taiwan Joint Symposium on Thoracic Disorders” сэдэвт олон улсын чуулган зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2024-08-03

Интермед эмнэлгийн 10 жилийн ойн xүрээнд Интермед эмнэлэг, Монголын цээжний xөндийн мэс заслын нийгэмлэг болон Тайваний Цээжний хөндий ба зүрx судасны мэс заслын нийгэмлэг хамтран “Mongolia and Taiwan Joint Symposium on Thoracic Disorders” сэдэвт олон улсын чуулганыг 2024 оны 8 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнийг нээж Тайваний Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, Тайваний цээжний хөндий, зүрx судасны нийгэмлэг, Цээжний эмгэгийн үеийн тусламж, Улаан хоолойн эмгэг, Боловсролын сангийн тэргүүн, Профессор Jang-Ming Lee үг хэлэхдээ: “Одоогоос 10 жилийн өмнө би Интермед эмнэлгийн урилгаар Монголд ирж байсан. Өнөөдөр дахин ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр чуулганд оролцож байна. Цээжний хөндийн эмгэг судлал мэргэжлийн чиглэлээр  хамтран ажиллах, платформ хөгжүүлэх, туршлага солилцох, цаг үеийг даган өөрчлөгдөж буй арга туршлагыг хуваалцах зэрэг боловсролын чиглэлээр хамтын ажиллагааны аяллаа хийж байгаадаа маш их баяртай байна” гэжээ.

 

Манай орны хувьд цээжний хөндийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн тогтолцоо хөгжиж байгаатай холбоотойгоор цээжний хөндийн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтныг бэлтгэх, олон улсын стандарт, эмнэл зүйн удирдамжийг шинэчлэх, нэвтрүүлэх, нутагшуулах хэрэгцээ нэн шаардлагатай байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэхүү чуулган нь цээжний хөндийн эмгэгийг эмчлэх чиглэлээр ажиллаж буй эмч, эмнэлгийн байгууллагуудтай харилцан туршлага солилцон хөгжихөд хувь нэмрээ оруулж дэмжин ажиллах ач холбогдолтой юм.

 

Энэxүү зөвлөгөөнд цээжний хөндийн эмгэг, уушги судлал, хоол боловсруулах дээд замын дурангийн чиглэлийн 200 орчим эмч мэргэжилтэн оролцож, гадаад болон дотоодын 18 илтгэл танилцуулга тавигдсан байна.

Тус чуулганы үеэр цээжний хөндийн эмгэг судлал чиглэлийн  3 томоохон нийгэмлэг болох Монголын цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг, Тайваний цээжний хөндий улаан хоолойн эмгэг судлалын  боловсролын сан болон Тайнан Фүчений цээжний хөндийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүнүүд энэ чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх тухай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+