Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлгийн 10 жилийн ойн Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал
Нийтэлсэн огноо: 2024-08-10

Интермед эмнэлгийн 10 жилийн ойн хүрээнд нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлж, эмч мэргэжилтний судалгааны ур чадварыг дээшлүүлэх, судалгааны үр дүн, ололт амжилтуудыг хэлэлцүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлыг дэмжих, сайн туршлагаа хуваалцах зорилгоор дараах 3 хурал, чуулган 2024 оны 8 сарын 10-ны өдөр Шангри-Ла хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

  • Олон улсын хөхний хорт хавдрын салбар хурал (Highlight of GBCC 2024)
  • Чанар, аюулгүй байдлын хурал (Quality and Safety Conference)
  • Интермед эрдмийн чуулган (Scientific Research Conference)

Энэхүү арга хэмжээний хүндэт зочноор Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн албаны дарга П.Оюунцэцэг, Joint Commission International-ын Ази-Номхон далайн бүсийн захирал John Yoon (Жон Юн), БНСУ-ын Хөхний Хорт Хавдрын нийгэмлэгийн тэргүүн Wonshik Han (Хан Воншиг) тэргүүтэй 14 эмч мэргэжилтэн, олон улсын болон дотоодын нийт 500 орчим эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+