Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

” Интермед эрдмийн чуулган VIII – 2024”
Нийтэлсэн огноо: 2024-08-15

Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 10 жилийнхээ ойг тохиолдуулан “A Decade toward Healthcare Excellence” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 8-р сарын 10 -ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн эрдмийн чуулганд гадаад дотоодын 17 эрүүл мэндийн байгууллагаас 48 эмнэлзүйн судалгаа, 29 эмнэлзүйн тохиолдол, 15 сувилахуйн судалгааны ажлуудыг ирүүлсэн байна. Хэлцэгдсэн судалгааны ажлуудын хамрах хүрээ, эмнэлзүйн ач холбогдол, судалгааны арга аргачлал, статистик боловсруулалтын чанар жил ирэх тусам сайжирсныг шүүгч эрдэмтдийн баг онцлон тэмдэглэлээ.

Эмнэлзүйн судалгааны ажлын төрөлд Интермед эмнэлгийн бөөрний эмч Б.Сувд нарын “Predictive value of procalcitonin and neutrophil lymphocyte ratio for bloodstream related septic shock in Intermed hospital over the last decade” судалгааны бүтээл 1 байр, нян судлаач эмч Э.Мөнхтуяагийн “Genomic variants and mutations of sars-cov-2 By whole genome sequencing in Mongolia, 2020-2021” судалгаа 2-р байр, Монгол-Японы эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Тэлмэнгийн “Drug Resistance of the Pathogen Causing Ventilator-Associated Pneumonia and the Prognosis of Treated Patients“ бүтээл 3-р байрыг тус тус эзэлсэн бол ханын илтгэлийн төрөлд Интермед эмнэлгийн дотоод шүүрлийн эмч Э.Билгүүн, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч А.Мөнхтулга, М.Энх-Ундрал нарын бүтээл шалгарсан байна.

Эмнэлзүйн тохиолдлын төрөлд Интермед эмнэлгийн мэс заслын эмч Э.Оргилболдын “Endoscopic vacuum therapy in the management of total gastrectomy after anastomosis leakage“ тохиолдол 1-р байр эзэлсэн бол 2-р байрыг Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлаач эмч Б.Баярт-Үйлсийн “Rare case of a breast cancer with osteoclast-like stromal giant cells was diagnosed at NCC of Mongolia”, Интермед эмнэлгийн гэмтэл, согог заслын мэс заслын эмч Ч.Төмөр-Очирын “Rare case, Outcome of Scapulathoracic Arthroscopy” тохиолдол удааллаа. Ханын илтгэлийн төрөлд АШУҮИС, АУС-ын цус судлалын тэнхимийн багш Ц.Одгэрэл, Гранд Ника эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын эмч Б.Бямбадорж нарын бүтээл эхний байруудыг эзэллээ.

Сувилахуйн судалгааны төрөлд Өргөө амаржих газрын А.Амарбаясгалангийн “Evaluation of midwives’ communication skills” бүтээл тэргүүн байр эзэлсэн бол Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн сувилагч А.Бүрэнтунгалагийн “Comparison of Aldrete Scores During Awakening After Sedation Endoscopy Using Different Sedation Drugs” судалгаа дэд байр, Гурван гал эмнэлгийн сувилагч Е.Номин-Эрдэнийн “Wound surveillance study of Surgical patients at “Gurvan gal” hospital” сувилахуйн судалгааны ажил 3-р байрыг эзэллээ. Сувилахуйн ханын илтгэлийн төрөлд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн С.Мөнхтуяа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Н.Норовжаргал нарын бүтээлүүд тус тус шалгарлаа.

Тусгай шагналыг Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмгэг судлаач эмч Баттүвшин “Pathological Diagnosis of a Rare Case of Peripheral Nerve Sheath Carcinoma (MPNST)” бүтээлээрээ хүртсэн байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+