Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“A Decade toward Healthcare Excellence” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Нийтэлсэн огноо: 2024-08-19

Интермед эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр хийгдэж буй анхны эрдэм шинжилгээний хурлаа “A Decade toward Healthcare Excellence” сэдвийн дор 2024.08.10-ны өдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Тус хуралд эрүүл мэндийн 14 байгууллагын эмч мэргэжилтнүүдийн 50 гаруй эрдэм шинжилгээний бүтээл ирснийг хэлэлцэж, аман болон ханын илтгэлийн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулсан байна.

Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг нотолгоонд тулгуурлан сайжруулах, харилцан туршлага солилцох, шинэ санал санаачилгыг дэмжих зорилготой эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрдэм шинжилгээний хуралд орон нутгийн болон хотын 80 гаруй эрүүл мэндийн байгууллагын 130 орчим мэргэжилтэн оролцсон ба Joint Commission International байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал ноён John Yoon болон Интермед эмнэлгийн Чанар, Аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэ нар зочин илтгэгчээр уригдан оролцсон нь онцлох зүйл байлаа.

Аман илтгэлийн төрөлд:
1 байр – Э.Мөнхтуяа, Интермед эмнэлгийн лабораторийн эмч
2 байр – Э.Билгүүн, Интермед эмнэлгийн эмч зүйч
3 байр – Ц.Уянга, УХТЭ -ийн халдвар судлаач

Ханан илтгэлийн төрөлд:
1 байр – М.Уранчимэг, Интермед эмнэлгийн ЧАБА-ны дарга
2 байр – Б.Булганмаа, Бриллиант эмнэлгийн ЧАБА-ны дарга нар тус тус шалгарлаа.

 

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+