Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэгт томуугийн вакцин хийгдэх гэж байна
Нийтэлсэн огноо: 2024-08-21

Томуугийн вакцин мэдээлэл

Томуугийн А, В хүрээний дэд хэв шинжийн вирусээр үүссэн томуугаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин

Вакцины нэр: GCFLU Quadrivalent (GCFLU 4 цэнт томуугийн вакцин)

Үйлдвэрлэгч: БНСУ, GC Biopharma

Үнэ: 65,000₮, эмнэлгийн ажилтан  болон MCS group-ын ажилтан  52,000₮

 

Хэрэглэх заалт: 6 сараас дээш насны хүүхэд болон насанд xүрэгчдэд 0.5мл тунгаар нэг удаа тарьж хэрэглэнэ. Урьд өмнө нь вакцин хийлгэж байгаагүй болон томуугийн халдвар аваагүй 9-өөс доош насны хүүхдэд хамгийн багадаа 4 долоо хоногийн зайтай хоёр дох тунг хийнэ.

 

Цагийн хуваарь:

  • Интермед төв эмнэлэг: Даваа-Баасан 08:00-17:30, Бямба 09:00-17:30, Ням 09:00-15:30
  • Сүxбаатар клиник: Даваа-Баасан 08:00-16:30
  • Сонгинохайрхан клиник: Даваа-Баасан 08:00-16:30
  • Дархан клиник: Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-13:30

 

Вакцины тухай:

2024/2025 шинэ улирлын вакцин нь дараах 4 цэн буюу түгээмэл тохиолдох магадлалтай 4 вирусын эсрэг үйлчилгээтэй.

  • А/Victoria/4897/2022 IVR-238(H1N1)
  • A/Thailand/8/2022 IVR-237 (H3N2)
  • B/Austria/1359417/2021 BVR-26
  • B/Phuket/3073/2013

Хориглох заалт:

  • Өмнө нь томуугийн вакцинд харшилж байсан
  • Халууралттай болон цочмог халдварт өвчний үед
  • Өндөг, тахианы мах, өөр бусад тахианы гаралтай бүтээгдэхүүн болон вакцины найрлаганд орсон нэгдэлд хэт мэдрэг хүмүүст хийхгүй.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+