Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Зүрх судасны мэс заслын баг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2024-10-01

Интермед эмнэлэг Зүрх судасны төв байгуулах төслийн хүрээнд зүрх судасны мэс заслын эмч, зүрх судасны эмч, цусны зохиомол эргэлтийн эмч, мэдээгүйжүүлгийн эмч сувилагч, эрчимт эмчилгээний сувилагч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер нарын бүрэлдэхүүнтэй зүрхний мэс заслын баг Энэтхэг улсын Абмедабад хотын Маренго Азиа эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдлаа.

Маренго Азиа эмнэлэг нь Энэтхэг улсын томоохон сүлжээ эмнэлгийн төлөөлөл бөгөөд хэвтүүлэн эмчлэх 350 ор, эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдтэй, АНУ-д төвтэй Олон улсын JCI байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бүс нутгийнхаа тэргүүлэх эмнэлгийн нэг юм.

Интермед эмнэлгийн Зүрх судасны мэс заслын баг Маренго эмнэлэгт Зүрх шилжүүлэн суулгах мэс засал, зүрхний робот мэс засал, зүрх судасны дурангийн мэс засал болон зүрх судасны бусад нарийн төвөгтэй мэс заслуудад оролцож, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, цусны зохиомол эргэлтийн технологиудтай танилцсан байна.

Зүрх судасны төв байгуулах энэхүү төсөл нь Монгол улсын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрх судасны өвчлөлийг буруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+