Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

MRI шинжилгээний ач холбогдол давуу талыг таниулах, шинжилгээ төлөвлөлт, оношилгооны чадварыг сайжруулах сургалт боллоо
Нийтэлсэн огноо: 2024-10-05

Интермед эмнэлэг Дархан -Сэлэнгийн бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын оношилгооны чадавхыг сайжруулах зорилгоор өндөр хүчин чадалтай Siemens брэндийн MRI 1.5 T аппаратыг орон нутагт анх суурилуулж улмаар эмч, мэргэжилтнүүдийн оношилгооны ур чадварыг сайжруулах сургалтыг Канад улсад ажиллаж байгаад ирсэн дэд профессор Э.Ундрах-Эрдэнэ эмч зохион байгууллаа.

Тус сургалтад Дархан, Сэлэнгэ аймгийн 30 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон бөгөөд эмч мэргэжилтнүүдэд MRI шинжилгээний ач холбогдол давуу талыг таниулах, шинжилгээ төлөвлөлт, оношилгооны чадварыг сайжруулах чиглэлээр мэдээлэл хүргэж, туршлага солилцсон байна.

Сургалтыг хамтран зохион байгуулсан Дархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+