Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Дурангийн тайвшруулалт гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2024-10-12

Дурангийн тайвшруулалт гэж юу вэ?
Дурангийн шинжилгээний үеийн тайвшруулалт нь үйлчлүүлэгчийн айдас, таагүй мэдрэмжийг арилгаж, дурангийн оношлогоо, эмчилгээний ажилбарыг чанартай гүйцэтгэх зорилгоор богино хугацааны үйлчлэлтэй тайвшруулах бодисыг тарьж өнгөц нойрсуулахыг хэлнэ.

Эрсдэл
Тайвшруулалтын үед та команд биелүүлэх боломжтой ба ажилбарын явцыг мэдэрч болно. Тайвшруулалт нь аюулгүй бөгөөд өнгөц нойрсуулж байгаа учраас мартамхай болох вий гэж санаа зовох шаардлагагүй. Цөөн тохиолдолд түр зуурын хүндрэл гарах эрсдэлтэй. Хүндрэл үүсэх нь доорх анхаарах зүйлстэй холбоотой байдаг.

Анхаарах зүйлс

  • Эмийн бодис болон хүнс, бусад зүйлсэд харшилтай
  • Амьсгал, зүрх судасны системийн суурь өвчтэй
  • Цус шингэлэх үйлчилгээтэй эм тогтмол уудаг
  • Зүрхний архаг дутагдал, бусад архаг хууч өвчтэй
  • Тархины судасны цүлхэнтэй
  • Артерийн даралт ихсэлт, бууралттай бол дурандуулахаасаа өмнө урьдчилж заавал эмчид анхааруулж хэлээрэй. Эдгээрийг мэдээлсэнээр хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Шинжилгээний дараа яах ёстой вэ?
Тайвшруулалттай дурандуулсан бол тайвшруулах эмийн үйлчилгээ гартал 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаанд эмнэлэгт эмч, сувилагчийн хяналтад байна.
Шинжилгээнээс 30 минутын дараагаас бүлээн шингэн уух, 2 цагийн дараагаас зутан шөл ууж эхэлнэ.
Шинжилгээний дараа хоолой хөндүүрлэх, цээжээр өвдөх, гэдэс дүүрэх мэдрэмж төрж болно. Энэ нь дурангийн явцад ходоодонд хий шахдагтай холбоотой ба дээрх шинжүүд аажим арилна.
Нэмэлт шинжилгээ авсан тохиолдолд шинжилгээний төрлөөс хамаарч ажлын 3- 10 хоногийн дараа хариу гарна.
Дурангийн шинжилгээний хариу, давтан үзүүлэх шаардлагатай эсэх, шинжилгээний хариу хэзээ гарах, хаанаас авах талаарх мэдээллийг эмчээс асуугаарай.

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+