Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Хоолны хордлогын үед авах арга хэмжээ
Нийтэлсэн огноо: 2024-06-14

Хоолны хордлогын үед ямар арга хэмжээ авах вэ?

Xэрэв танд:
Дотор муухайрах
Бөөлжих
Гэдэс өвдөх
Гүйлгэх (хоногт 10-15 удаа хүртэл)
Халуурах (37,5°C-39°C)
Зүрхний цохилтын тоо нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хоолны хордлого байж болзошгүй тул дараах 4 арга хэмжээг цаг алдалгүй аваарай.

1. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт залгаж, хамгийн сүүлд юу идсэн, шинж тэмдэг хэр удаан үргэлжилж байгаа талаар хэлж, зөвлөгөө авах;
2. Бөөлжилт, гүйлгэлт зогсох хүртэл шингэн нөхөх уусмал найруулж уух;
3. Бөөлжилтийг дэмжих;
4. Тайван хэвтэх хэрэгтэй.

Хоолны хордлогод орохоос сэргийлэхийн тулд дараах зvйлсийг анхаараарай.
-Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах
– Хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх, соёолсон төмсийг сайтар цэвэрлэж хэрэглэх
– Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх
– Тоор, чавга, гүйлс зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх xэрэгтэй. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+