Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ходоодны уян дурангийн шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2024-10-08

Ходоодны уян дурангийн шинжилгээ гэж юу вэ?
Уян дурангийн тусламжтай улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний эхлэл хэсгийн салстыг дотор талаас нь харж оношлон, шаардлагатай тохиолдолд зайлшгүй эдийн шинжилгээ авах, гадны биет, ургацаг авах, болон цус тогтоох, ходоодны эрт үеийн хорт хавдрын салст хуулах зэрэг ажилбар хийдэг өндөр ач холбогдол бүхий шинжилгээний арга юм.

Ямар шинж тэмдэг илэрсэн үед дурандуулах вэ?

  • Урьдчилан сэргийлэх / зовуурь илрээгүй ч байж болно/
  • Ходоод аюулхай орчим өвдөх
  • Цустай бөөлжих, хэхрүүлэх
  • Дотор муухайрах, огих, бөөлжих
  • Хоол тээглэж горойх
  • Хоолны шингэц муудах
  • Шалтгаан тодорхойгүй турах, ядрах
  • Цус багадалтын шинж илрэх
  • 30-аас дээш насны хүмүүс тодорхой давтамжтай ходоодны дурангийн шинжилгээг хийлгэж улаан хоолой, ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Шинжилгээний ач холбогдол

Энэхүү шинжилгээг тайвшруулалттай болон тайвшруулалтгүй хийх боломжтой.
Улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний салстын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох боломжтой.
Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилсноор уян дурангаар салст хуулах ажилбар хийн ходоодны хавдрыг төгс эмчлэх боломжтой .
Уян дурангаар цус тогтоох, гадны биет авах, ургацаг авах, улаан хоолойн өргөссөн судас боох ажилбар хийдэг өндөр ач холбогдолтой.

Шинжилгээний өмнөх бэлтгэл

  • Дурандуулахаас 24 цагийн өмнө согтууруулах ундаа, сэргээх эм, бэлдмэл хэрэглэж болохгүй
  • Дурангийн шинжилгээнд орох өдрийн өмнөх орой 19 цагаас хойш хоол сойсон байх
  • Тамхи татаагүй, бохь зажлаагүй, эм уугаагүй, хумсны лак, хиймэл хумс уруулын будаг арилгасан байх, эд авахуулах болон ажилбар хийгдэх бол цус шингэлэх эм 7 хоногийн өмнөөс уухгүй байх
  • Тайвшруулалттай дурандуулах, ургацаг авахуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэхийг анхаарна уу.

Шинжилгээний дараа яах ёстой вэ?

Шинжилгээнээс 30 минутын дараа бүлээн шингэн уух, 2 цагийн дараа зутан шөл ууж эхэлнэ.
Тайвшруулалттай дурандуулсан бол тайвшруулах эмийн үйлчлэл гартал 30 минутаас 1 цаг хүртэл эмч, сувилагчийн хяналтад байна.
Шинжилгээний дараа хоолой хөндүүрлэх, цээжээр өвдөх, гэдэс дүүрэх мэдрэмж төрж болно.
Шаардлагатай тохиолдолд эдийн шинжилгээ авдаг ба хариу нь 3-10 хоногийн дараа гарна.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+