Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бүдүүн гэдэсний ургацаг буюу полип гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2024-10-12

Бүдүүн гэдэсний ургацаг буюу полип гэж юу вэ?
Бүдүүн гэдэсний ургацаг нь гэдэсний хөндий рүү товойж ургасан хоргүй хавдар ба бүдүүн гэдэсний хорт хавдарт шилжих эрсдэлтэй. Ургацаг нь өчүүхэн жижигхэнээс хэдэн см хүртэл хэмжээтэй байна.

Ургацаг үүсэх эрсдэлт хүчин зүйлс

  • 30-с дээш насны хүмүүс
  • Удамшил
  • Хотжилт
  • Бусад шалтгаан

Шинж тэмдэг, оношилгоо
Ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд ургацгийн хэмжээ том байх тохиолдолд цустай болон өнгөртэй өтгөн гарах, маш ховор тохиолдолд ургацаг хэт том бол гэдэс түгжрэх эсвэл өтгөн хатах, гүйлгэх, хэвлийгээр өвдөх шинж илэрч болно.
Бүдүүн гэдэсний ургацгийг оношлох, эмчлэх алтан стандарт арга нь бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээ юм.

Эмчилгээ, ач холбогдол
Бүдүүн гэдэсний ургацаг илэрвэл эрт үед нь авахуулж бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Эрт оношлуулснаар эмчилгээ илүү үр дүнтэй болно. Ургацгийг авахдаа тусгай зориулалтын багаж хэрэгсэл ашиглан уян дурангийн аргаар тайрч авах ба ямар нэгэн өвдөлт мэдрэгдэхгүй. Ургацаг авах ажилбар нь үйчлүүлэгчид эрсдэл багатай, бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой, амьдралын чанарыг сайжруулж, цаг хугацааг хэмнэх төгс эмчилгээ юм.

Ургацаг авах ажилбарын дараа яах ёстой вэ?

  • 3 хоног хөнгөн, зөөлөн бүлээн хоол идэх, бүхэл мах идэхгүй байх
  • 7 хоног биеийн тамирын дасгал хийхгүй, хүнд зүйлс өргөхгүй байх
  • 1 сар цус шингэлэх эм уухгүй байх
  • 7 хоног машин жолоодохгүй, холын замд явахгүй байх, онгоцоор нисэхгүй байх
  • 7 хоног булчингийн хүч шаардсан дасгал, биеийн хүчний ажил болон доргионтой хөдөлгөөн хийхгүй байх шаардлагатай.

Дээрх дэглэм нь цуг алдах болон бусад хүндрэл үүсэхээс сэргийлнэ.

 

 

 

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+