Төрөлтийн өвдөлт намдаалт
Төрөлтийн үеийн өвдөлт нь маш хүчтэй, олон цагаар үргэлжлэх бөгөөд үүний улмаас үүсэх стресс урвал нь эхийн амьсгал, цус эргэлт, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, умай-ихсийн цус урсгал улмаар урагт сөрөг нөлөө үзүүлдэг. Төрөлтийн өвдөлтийг намдааснаар дээрх сөрөг нөлөөлөл буурах...