“Зүрхний шигдээсээр оношлогдсон хүмүүсийн цөөнгүй хувь нь өвдөлтгүй хэлбэр байдаг тул урьдчилан сэргийлж, оношлуулах нь зүйтэй”
“Интермед” эмнэлгийн Зүрх судас, судсан дотуурх мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор Х.Батмягмартай ярилцлаа. Эн тэргүүнд зүрхний титэм судасны үүрэг, өвчлөлийн талаар товчхон ойлголт өгөөч? Зүрх нь цусыг эд эрхтэнд шахаж байх шахуургын үүрэгтэй булчинлаг эрхтэн. Энэхүү булчинлаг эрхтэнг цусаар...